Шотландын нийслэл Эдинбург хотын иргэн Дэвид Флакер саяхан 100 нас хүрсэн ч 7 хоногийн 3 өдөр ажилласаар л байна. Тэрээр Гэгээн Колумбын хуучин эд зүйлс зардаг дэлгүүрийн сайн дурын ажилтан бөгөөд үүнийгээ зогсоох бодолгүй байгаа гэнэ шүү.
“Би 72-тойдоо тэтгэвэрт гарсан. Удалгүй дахин ажил хийж эхэлсэн. Яагаад гэвэл би зүгээр л юу ч хийхгүй байж чадаагүй юм. Би гараа атгаад л, ямар нэг зүйл хийх ёстой санагдсан.
Бид хүмүүсээс авсан хандивын зүйлсийг сайн, муугаар нь ялгаж савладаг (хайрцагладаг). Алийг нь худалдах боломжтой болон алийг нь худалдах боломжгүй байна гэх мэт. Энэ нь дэлгүүрээ эмх цэгцтэй, цэвэрхэн бас дээр нь хүмүүст сэтгэл татам харагдуулахын тулд юм. Бид дэлгүүрээ зөвхөн хуучин эд хэрэгсэл, хувцас зардаг дэлгүүр биш бусад эгэл жирийн дэлгүүр шиг байлгахыг зорьж байна.
Би энд байгаадаа баяртай байдаг. Учир нь бусад сайн дурын ажилчид үнэхээр сайхан хүмүүс, бас тэд ажилдаа дуртай, ажил дээрээ ирэхийг тэсэн ядан хүлээдэг юм шүү.
Тэд ажиллахаа зогсоохыг хүсдэггүй, сайн дурын ажилчид ажлаасаа сэтгэл ханамж авахын тулд хийдэг юм. Миний бодлоор хүн ямар нэг зүйлийг тууштай, үргэлжлүүлж хийсээр л байх хэрэгтэй. Тархиа, гараа ажлуулж, хүмүүстэй нэгдэж, хүмүүст туслах миний энэ хорвоод ирсэн шалтгаан. Бүх асуултын хариуг чи хүмүүст тусалснаар олох болно. Хүмүүс ч чамд тусална.”
Эх сурвалж: BC Scotland
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх