Baker-Miller ягаан нэртэй аюултай, түрэмгий үйлдлүүдийг зогсоож хүнийг тайвшруулах чадалтай өнгө байдаг. Энэ өнгийг анх хувцас, хананы өнгө, бичиг хэргийн хэрэгсэл гэх мэт бүх л газар ашигладаг байсан ба эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь шоронгийн ханыг будах явдал байжээ.
1979 онд Сиэтл дэх тэнгисийн цэргийн засан хүмүүжүүлэх газарт хоригдогчдын ягаан өнгөнд үзүүлж буй хариу үйлдлийг судлах зорилгоор туршилтын судалгаа хийсэн. Тухайн үед байгууллагын захирлууд нь Baker, Miller гэдэг нэртэй хоёр хүн байсан ба уг хоёр хүний нэрээр өнгийг нэрлэсэн байна.
Судалгааны үр дүнд энэ өнгөөр будсан өрөөнд орсон хоригдочдын түрэмгий үйлдэл шууд багасаж тайвширч буйг олж тогтоожээ. Гэсэн ч урт хугацаанд ямар үр дүн гарахыг хангалттай судалж чадаагүй бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь том алдаа байсныг дараа дараачийн судалгаануудаар олж илрүүлсэн юм.
Энэ өнгийг шоронгийн камер, сэтгэцийн тасаг, залуучуудын эмнэлэг, эрүүлжүүлэх газруудад түгээмэл ашиглах болсон ба одоог хүртэл хэрэглэдэг. Үндсэн судалгааны дараа хийсэн судалгаануудын үр дүнд энэ өнгийн тайвшруулах нөлөө нь зөвхөн 15-30 минут үргэлжилдэг болохыг тогтоожээ.
Аризонагийн Марикопа тойргийн шоронд энэ өнгөөр будсан өрөөнд хоригдож буй хүмүүс хэсэгхэн хугацаанд тайвширдаг ч тодорхой хугацааны дараа өмнөхөөсөө бүр илүү түрэмгий, аюултай үйлдэл хийх нь илүү их болж буйг анзаарсан байна. Ингээд тэд хананы өнгийг буцаан өөрчилж, уг өнгийг хоригдогчдын дотуур хувцсанд ашиглах болсон ба үүгээр 15-30 минут тасралтгүй харах шаардлагагүй газар өнгийг ашиглах шийдвэрийг гаргасан юм.
Эх сурвалж: colourstudies
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх