Хичээл ном, найз нөхөд, дүү гээд энэ бүх зүйлийг яаж зохицуулах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2016-11-17

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хичээл ном, найз нөхөд, дүү гээд энэ бүх зүйлсийг хэрхэн зохицууулахаа мэдэхгүй байна

Гэтэл жилийн өмнөөс гэнэт жаахан дүүтэй болоод гэрийн ажил хамаагүй ихэсч, хичээл ном ч үнэхээр хүндэрч байна.

Сайн байна уу? Би одоо 14 настай. 9-р ангийн сурагч. Би ер нь л бага зэрэг даруухан, бүрэг талдаа хүн л дээ. Уг нь бага ангидаа хамгийн сайн гэх 3, 4-н найзтай, хичээл найзууд гэр бүл гээд бүгдийг нь зохицуулаад явдаг байлаа. Гэтэл жилийн өмнөөс гэнэт жаахан дүүтэй болоод гэрийн ажил хамаагүй ихэсч, хичээл ном ч үнэхээр хүндэрч байна. Ялангуяа одоо 9-р ангид орчихсон болохоор хамаг хичээлийн бие даалт даалгаварт дарагдаад дүн ч доошилж байна. Тэгээд найзуудаасаа ч хөндийрлөө. Тэд аль хэдийн найзалдаг өөр хүүхдүүдтэй болчихсон, хэн нэгнээр солигдчихсон юм шиг л санагдаж байна. Ганц сайн найз минь л дэргэд минь үлдсэн. Гэхдээ хичээл ном, дүүгээ харах ёстой гээд шинэ найз нөхөдтэй болж чадахгүй байна. Яаж энэ олон зүйлсийг зохицуулж амьдрах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Цагийн хуваарь гаргаарай

Та өөртөө юунд хамгийн их цаг зарцуулахыг хүссэн тэр зүйлдээ зориулах цагийг зөв хийж, гэрийнхэндээ танилцуулж, хамтдаа зөвшилцөх хэрэгтэй.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.
Хүн бүхэн амьдралдаа маш олон асуудлыг зохицуулж,  олон ажлыг зэрэг амжуулж амьдрах шаардлагатай тулгардаг. Үүнд таны өөрийн цагийн зөв хуваарилалт хамгийн чухал байдаг. Та өөртөө юунд хамгийн их цаг зарцуулахыг хүссэн тэр зүйлдээ зориулах цагийг зөв хийж, гэрийнхэндээ танилцуулж, хамтдаа зөвшилцөх хэрэгтэй. Таны цагийн хуваарийг гэрийнхэн тань хүртэл харж өөрсдийн цагийг таны гаргасан цагийн хуваариас зөрүүлэн хуваарилах боломжтой болно шүү дээ. Ингэж та өөрийнхөө эрхэм зүйлүүд болох найз нөхөд, хичээл ном, дүүгээ харах зэрэг зүйлүүдийг зэрэг амжуулах боломжтой. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Teenagers #Найз #Family #Гэрбүл