Брэд Питт 2020 онд Квентин Тарантиногийн "Холливудад нэгэн удаа" киногоороо Оскарын шагнал хүртэж байсан бөгөөд түүнээс хойш энэ зуны сүүлээр дэлгэцнээ гарах Сони Пикчерсийн "Bullet Train" киногоор эргэн ирж байна. Гэхдээ 58 настай жүжигчин маань GQ-д өгсөн саяхны ярилцлагадаа кино салбараас удахгүй “зодог тайлах” гэж буй талаараа дурсжээ.
Түүний сүүлд тоглосон "Bullet Train" кино нь карьераа дахин сэргээхэд нөлөөлж буй талаар сэтгүүлч асуухад тэрбээр харин ч эсрэг хариулт хэлж киноны карьераа дуусгах эцсийн алхмуудын нэг хэмээн тодорхойлжээ. "Холливудад нэг удаа" киноны найруулагч Квентин Тарантино хэлэхдээ, “Хэрэв Питт карьераа дуусгавал кино дэлгэцийн тунаж үлдсэн томоохон оддын нэгээ бид алдах болно” гэжээ.
Питт энэ жил "Bullet Train" болон Оскарын цуврал "Вавилон" киноны гол дүрд тус тус тоглосон юм. Сонирхуулахад, “Bullet Train” наймдугаар сарын 5-нд нээлтээ хийнэ.
“Bullet Train” киноны трэйлер
Сүүлийнх нь Оскарын шагналт "Ла Ла Ланд" киноны найруулагчаар ажилласан Дэмьен Шазеллийн бүтээл бөгөөд Питтийг "Холливудад нэгэн удаа" кинонд хамтран тоглосон Маргот Роббитой дахин хамтарна. "Paramount"-ын Зул сарын баяраар нээлтээ хийх гэж буй "Вавилон" бол кино салбарын зүтгэлтнүүдийг голлон харуулсан Холливудын эртний туульс юм.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх