Олон хүмүүс киноны постерт төдийлөн ач холбогдол өгдөггүй боловч эндээс л хамгийн логикгүй, хачирхалтай зүйлсийг олж харж болдог гэнэ. Доош гүйлгэж харвал супер баатартай хотод яагаад гэмт хэрэг хамгийн их гардагийг болон Харри Поттер кинонд байх ёстой ямар ид шидийг бидэнд үзүүлээгүйг мэдэх болно.
Гэхдээ киноны постеруудыг бүтээсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй, учир нь эцсийн үр дүн илүү чухал шүү дээ.
The Dark Knight
Хэрэв та супер баатартай хот хэр нь яагаад гэмт хэрэг ийм их гарч, өдөр бүр шинэ хорон санаатнууд заналхийлж байдаг талаар гайхаж байсан бол танд хариулъя. The Dark Knight киноны постерыг анхааралтай харвал Batman цонхоор биш цонхны хүрээг харж байгаа учраас бүх гэмт хэргийг нэвт харж, мэдэж чадахгүй байж болох юм.
Harry Potter and the Deathly Hallows: Part I
Австрийн физикч Erwin Schroedinger-д талархах хэрэгтэй. Дээрх постерт Харри-ийн толгой нэгэн зэрэг метроны вагон дотор болон вагоны гадаа байна. Нэг дор хоёр газар байх чадвар нь квант механикийн шинжлэх ухаантай холбоогүй, харин цэвэр Хогвартсын ид шидтэй холбоотой бололтой. Тэгвэл цувралын энэ ангид бид Харри-ийн хоёр газар зэрэг орших чадварыг яагаад хараагүй вэ?
Gulliver’s Travels
Jack Black арван бяцхан эрчүүд түүнийг хүлж буйд, мөн бүх шүд нь алга болсонд үнэхээр их цочирдож буй бололтой. Постерийн дизайнер нь яагаад Black-ийн бүх шүд, бас хэлийг "арилгах" шийдвэр гаргасныг ойлгоход, талбарлахад хэцүү байна.
300
Leonidas хаан кинон дээрээ жад ашиглан тулалдах байсан боловч постерт-т үл ойлголцол үүсч, оронд нь түүний гарт сэлэм болсон байв.
Solace
Хэрэв та Colin Farell-ийн толгойг анхааралтай ажиглавал Anthony Hopkins шиг том болгох гэсэн шийдвэр нь буруу байсныг харах болно. Учир нь түүний толгойн харьцаа эвдэрчээ. Жишээ нь үсний хэсэг нь хэт их суначихсан, духны хэмжээ нь Megamind-ийнх шиг л болчихож.
Logan
Logan бол бидний сайн мэдэх Wolverine болон 11 настай мутант Lora хоёрын тухай кино юм. Hugh Jackman-ы гар бяцхан жүжигчний гартай харьцуулахад нэлээд том харагдаж байна. Магадгүй танд ийм асуулт гарч байгаа байх: Хүүхэд ийм урт хуруутай байж болох уу? Охины алга, эрхий хуруу том хэр нь үлдсэн хэсэг нь арай жижигхэн биш үү?
Watchmen
Инээдмийн жүжигчин олон зөрчилдөөнийг нэгтгэж чаддаг дүр боловч ч заримдаа логикгүй зүйлсийг гаргана. Түүний баруун гарыг хараарай. Хэрвээ гал авахыг хүсвэл гохыг нь дарах хэрэгтэй. Түүний гох даралгүй гал авах гэж буй нь Хогвартсынхан ч мэддэггүй өөр төрлийн ид шид бололтой.
Going the Distance
Drew Barrymore киноны хамтрагчаа их дотно тэвэрч байна... Үгүй ээ, гэхдээ яаж ийм байж болох вэ? Түүний гарыг хар даа. Хоёр гаргалгаа байна: Эхнийх нь жүжигчин үнэхээр богино мөртэй эсвэл жүжигчид өөр байрлалаар тэврэлдэж байсан ба фотошоп мэргэжилтэн нь зурагт гарыг нь засварлахаа мартчихсан байж болох юм.
The Accidental Husband
Киноны өрнөлөөр бол гал сөнөөгч, костюм өмссөн эр хоёр Emma Lloyd (Uma Thurman-ы дүр)- д дурласан. Гэсэн хэдий ч, киноны постерт хоёр эрэгтэйн байрлал эмэгтэйг барьж авахад тохирохгүй байгаа нь хачирхалтай биш гэж үү? Магадгүй постерт тэдний бүсгүйг гэх мэдрэмж тийм ч хүчтэй биш гэдгийг илэрхийлэх гэсэн бололтой.
Terminator Genisys
Sarah Connor (Emilia Clarke)-ийн гартаа барьж буй гавлын ясны талаар ганцхан асуулт байна: Терминатор яагаад хүнийх юм шиг шүдтэй байна вэ? Эцсийн эцэст тэр Робокоп биш шүү дээ.
Beauty and the Beast
Цэцэг мэддэг хүмүүс "Гоо үзэсгэлэн ба араатан" киноны эхний постерт буй сарнай хоёр дахьтай бага зэрэг таарахгүй байгааг анзаарчээ. Магадгүй арын ажилчид нь жүжигчний хурууг гэмтээхийг хүсээгүй байх, эсвэл зүгээр л Photoshop-ын алдаа байж магадгүй. Ямар ч байсан өргөсгүй сарнай арай өөр мэдрэмж төрүүлж байгаа биз?
Та эдгээрээс өөр киноны постероос алдаа олж харж байсан уу?
Эх сурвалж: Brightside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх