Холливудын инээдмийн жүжигчин Ребел Вилсон эмэгтэй хүнтэй болзож буй талаараа өөрийн сошиал хуудаснаа бичжээ. 42 настай жүжигчин "Би өөрийгөө Диснейн ханхүү хайж байна гэж боддог байлаа. Гэхдээ энэ бүх хугацаанд миний хайж байсан хүн бол Диснейн гүнж байжээ" гэж бичин өөрийнхөө талаар олон нийттэй хуваалцжээ.
Зурган дээр түүнтэй хамт байсан эмэгтэй бол Лос Анжелес хотноо бизнес эрхлэгч, брэнд эзэмшигч Рамона Агрума юм.
Өмнө нь 2020 онд Вилсон өөрөөсөө 11 насаар дүү Жейкоб Буштай болзож байсан. Тэд болзож байгаа гэх таамгийг цуурхал гэж байсан ч 2020 оны есдүгээр сард улаан хивсний ёслолд хамт ирснээр батлагдсан. Бушийн гэр бүл Anheuser-Busch шар айраг үйлдвэрлэгч компанийн үүсгэн байгуулагч юм.
Тэдний харилцаа олон нийтэд ил болсны дараагаар "Pitch Perfect"-ийн од Буштай зургаа инстаграмдаа хуваалцаж байсан юм. Жүжигчин бүсгүй 2020 оныг өөртөө "Эрүүл мэндийн жил" болгон зарласны дараа жингээ хасахаар хичээж эхэлсэн бөгөөд 35 кг жин хасжээ.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх