Disney-ийн олон ертөнц гэж бий юу?: Disney-ийн кинонуудаас бидний анзаараагүй зүйлс #2


Б.Дариа | YOLO.MN
2022-06-03

Disney-н кинонуудын хооронд холбоо байж болзошгүй гэж олон хүн таамагласаар ирсэн ба энэ нь бүх түүхүүд зэрэгцэн өрнөж буй Disney-н олон ертөнц байж болох юм гэж үзжээ. Яг л Marvel-ийн MCU (Marvel Cinematic Universe) шиг. Тэдгээр кинонууд дотор нуугдсан жижиг хэсгүүд дараа дараагийн кинонд гардагтай ижил байдаг учраас ийн таамаглах үндэслэл болж байна. Мөн кино бүтээгчид эдгээр таамаглалд ямар хариу өгснийг нийтлэлийн төгсгөлөөс уншаарай.

Ингээд Pixar/Disney-ийн хамгийн том шүтэн бишрэгч байсан ч анзаарахгүй өнгөрөхөөр, үл мэдэгдэх баримт, детайлуудын хоёрдугаар хэсгийг хүргэж байна. 

Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж үзээрэй

1. "Zootopia" киноны худалдагч Disney-ийн хэд хэдэн хит киноны дүрүүдийн "амьтан" хувилбарыг гаргажээ

Pixar удахгүй шинэ кино гарах буйгаа маш нарийн аргаар сануулах боломжийг хэзээ ч алддаггүй. Жишээ нь Zootopia дээр зарим дүрүүдийн амьтан хувилбарыг харж болно. Тэдгээр дүрүүдийн хамгийн зохицсон амьтдыг дүрсэлжээ. Big Hero 6-д гахай, Tangled-д морь, Wreck-it Ralph-д хирс гэх мэт.

2. Тэдний хөдөлгөөн, дүрсийг бодит харагдуулах жижиг хэсгийг хэзээ ч орхидоггүй

Хэрэв та Mike Wazowski-ийн төгсөлтийн шалгалт өгөх өдрүүдийг тоолж буйг нь анхааралтай ажиглавал "x"-ийн хоорондох улаан өнгө ижил биш байгааг харах болно. Хатаж хуучирсан "х"-үүд нь хар улаан өнгөтэй байдаг бол шинэ нь хурц улаан байдаг ба бусдаасаа тод ялгардаг. Үнэхээр нарийн ажилласан байгаа биз?

3. Lilo өрөөндөө Mulan-ы зурагт хуудастай 

Лило, Стич хоёр кинонд Brother Bear кинотой ижил төстэй зүйл ч бий. Эдгээр кинонуудыг Орландогийн Disney студид парк болохоос нь өмнө хийсэн. Үнэндээ Mulan анхных нь байсан бөгөөд Лило, Стич хоёрын өмнөхөн гарсан байна. Лилогийн өрөөний ханан дээр түүний өвөг дээдсийн буюу Mulan-ы зурагт хуудас өлгөөтэй байгааг харж болно.

4. Бүх зүйл 100% уран сэтгэмж биш, олон зүйлийг бодит байдлаас сэдэвчилсэн байдаг

Аниматоруудын бүтээлдээ зориулан бий болгодог төсөөллийн ертөнц дотор бодит амьдралаас сэдэвлэсэн газрууд олон бий. Цайз, хотуудын үзэмж, эсвэл галт тэрэгний буудлын ландшафтуудыг харж болно. "Wreck-It Ralph" киноны баатрууд тоглоомоо орхихыг хүсэх үед тэд цахилгааны холболтоор дамжин Төв станцад хүрч, тэндээс өрөөнд байгаа бүх тоглоом руу явдаг. Энэхүү зохиомол станцыг Нью Йорк дахь хөл хөдөлгөөн ихтэй Grand Төв станцаас санаачилсан байна.

5. Helen Parr жинхэнэ эх хүн шиг рефлекстэй

Ээжүүд үнэхээр олон нүдтэй юм шиг бүх зүйлийг болохоос нь өмнө аль хэдийн хараад таамаглачихсан байдаг шүү дээ. Incredible family дээрх гэр бүлийн ээж Helen Parr ч мөн адил ийм зөн совинтой гэнэ. Зурган дээр хоёр хүүхдийнхээ хамт онгоцноос далайд унаж буй дүр зураг дээр тэрээр ямар нэгэн юм бидэн дээр унах гэж байна гэж таамаглаж, бяцхан үрсээ замаас нь түлхэж байгаа бололтой. Нэн ялангуяа бяцхан үрсээ аюулд ороход нь ээжүүд мэдэрдэг гайхалтай зөн совинг үүнээс харж болно.

6. Buzz-ийн батерейнууд WALL-E роботтой ижил брэнд

Тоглоомын түүх 3-т Buzz эвдэрч, хачин ажиллаж эхэлдэг. Найз Woody нь түүнийг хэвийн байдалд оруулах гэж хичээх үед Buy n Large брэндийн батерейг ил гаргажээ. WALL-E кинонд энэхүү том сүлжээ нь дэлхийг бохирдлоос цэвэрлэх үүрэгтэй гол робот болон сансарт хүмүүсийг байрлуулдаг сансрын хөлөг онгоцыг хоёуланг нь үйлдвэрлэдэг гэж гардаг.

7. Эцэст нь Disney бүх кинонууд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг баталсан

Эцэст нь "Toy Story" киноны албан ёсны видеогоор дамжуулан Pixar эдгээр таамаглалууд нь тийм ч хол зөрөхгүй, эдгээр бүх түүхүүдийн хооронд тодорхой холбоо бий гэдгийг баталжээ.

Эх сурвалж: Brightside

#Кино урлаг