Жонни Депп яллаа


YOLO.mn | YOLO.MN
2022-06-02

АНУ-ын Виржиниа мужийн тангарагтны шүүх алдарт жүжигчин Жонни Деппийн нэр хүндэд түүний хуучин эхнэр Амбер Хердийг халдан гүтгэсэн гэж үзэж, Деппт 15 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.

58 настай Жонни Деппийг салсан эхнэр Амбер Херд бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд буруутгаж, Херд өөрийгөө хүчирхийллийн хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж буй нийгмийн зүтгэлтэн мэт дүр эсгэсэн гэж Депп үзжээ. Тэрээр Хердийн эсрэг 50 сая долларын нэхэмжлэх гаргасан байна.

36 настай Херд хариуд нь Деппийн эсрэг 100 сая доллар нэхэмжилжээ. Тэрээр өөрийнх нь нэр төр мөн харласан гэж үзэж буй. Тангарагтны шүүх Амбер Хердийг мөн  хэсэгчлэн зөвтгөж, түүнд 2 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргав.

Шүүх хурлын явцад Амбер Херд Деппийг хэд хэдэн удаагийн хүчирхийлэлд буруутгасан ч хангалттай нотлох баримт гарган тавьж чадаагүй байна. Тэр ч бүү хэл Жонни Деппийн өмгөөлөгч нар Амбер Херд нөхрийнхөө эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсныг нотлох аудио бичлэгүүдийг сонсгожээ. 

Деппийн өмгөөлөгч нар Амбер Хердийг Депп өөрийг нь хүчиндсэн, мөн салалтынхаа дараа авсан 7 сая долларыг  буяны байгууллагад зарцуулсан гэж худал хэлснийг нотолсон байна. 

Жонни Деппийг дэмжигчид шүүхийн шийдвэр гарсны дараа
Деппийн өмгөөлөгч нар
Амбер Херд өмгөөлөгчийн хамт

#Мэдээ