СУДАЛГАА: Сурагчдын 82 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэжээ


О.Хандмаа | YOLO.MN
2022-05-26

Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртжээ. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь

  • Ахлах ангийн хүүхэд 47.6 хувь
  • Багш 15 хувь байна.

Боловсролын ерөнхий газар болон Боловсрол эвсэл хамтран ажиллах санамж бичгийнхээ дагуу "Сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсооё" төр, иргэний нийгмийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд БЗД-ийн 33 ерөнхий боловсролын сургуулиуд засаглал, материаллаг болон нийгэм сэтгэлзүйн орчны үнэлгээг хийж дуусаж байна. Бид үнэлгээний үр дүнг сургуулиудтай хамтран нэгтгэж ирэх хичээлийн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар зорилго тавьж, хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох юм.

Иргэний нийгмийн 14 байгууллага 33 сургуулийн хүүхдийн сайн сайхныг дэмжих багуудад (нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш, зарим багуудад эцэг эхийн төлөөлөл, багш нарын төлөөлөл) кейст зөвлөгөө өгөх, ялгаатай байдлыг ойлгох, жендэр, хүүхдийн эрхийн чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн хамтран ажиллаж байна.

#Боловрол