Кейт Мосс хуучин найз залуу Жонни Деппийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгнө


Сондор | YOLO.MN
2022-05-25

Алдарт загвар өмсөгч Кейт Мосс өөрийн хуучин найз залуу Жонни Депп болон Эмбер Хердын нарын шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгөхөөр болжээ.

Эмбер Херд өмнө нь Жонни Депптэй үүсгэсэн маргааны талаар мэдүүлэг өгөхдөө Кейт Моссын нэрийг дурдсан юм.

58 настай Деппийн ойрын эх сурвалж 48 настай супермодель Виржиниа мужийн Фэйрфакс хотын шүүхэд видео дуудлагаар шууд холбогдон оролцох юм байна.

36 настай Амбер Херд индрээс мэдүүлэг өгөхдөө Депп болон өөрийн эмэгтэй дүү Уитни Хенрикес хоёрын хооронд болсон хэрүүл маргааны талаар ярьж байхдаа Моссыг дурдсан байна.

Жонни болон Уитни хоёр шатны дэргэд маргалдаж байсан нь Мосс, Депп хоёрын талаарх цуу яриаг түүнд сануулсан гэжээ. Тэрбээр “Тухайн мөчид би Жонниг зогсоохыг оролдсон. Учир нь Уитни нуруугаараа шат руу харан зогсож байсан ба Кейт Мосс болон шатны цуу яриа гэнэт санаанд минь орсон тул би эргэлзэлгүй шууд зогсоохыг оролдсон. Би энэ цуурхлыг өмнө нь хоёр ч хүнээс сонссон байсан учир ихэд тод санасан. Жоннитой хамтдаа байсан бүх хугацааныхаа туршид би хэзээ ч түүнд гар хүрч байгаагүй ч тэгэхэд л би түүнийг анх удаа цохисон” гэжээ.

Херд "Тэр дүүг минь шат руу түлхээгүй" гэж нэмж хэлэв. 34 настай дүү Хенрикес тухайн үйл явдлын дараа  Депп түүнийг нэг удаа цохиж, өөрийг нь өмөөрч байсан эгч Хердийг мөн цохисон гэж хожим мэдүүлсэн юм.

Херд мэдүүлэг өгөхдөө Моссын нэрийг дурдахад Деппийн өмгөөлөгчид зангидсан нударгаараа цохилцож ихэд баяртай байгаа нь харагдсан. Энэ нь тэдэнд алдарт загвар өмсөгчийг гэрчээр авчирч, цуурхлыг таслан зогсоох боломжийг олгосон байх магадлалтай юм.

Эх сурвалж: People

#Оддын тухай