Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2014 оноос жил бүр зохиож ирсэн "Инновацын 7 хоног-InnoWeek 22" өнөөдөр эхэлж байгаа ба тавдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ.
“Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор Мэдээлэл, технологийн үндэсний паркт болох уг үйл ажиллагаа нь инновацын талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацын олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацын тогтолцоог хөгжүүлэх зорилготой аж.
Энэ долоо хоногт "Гавал толгой" Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулж, "Инновац ба Энтрепренершипийн Хөгжил", "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2022" зэрэг сэдвээр хурал, хэлэлцүүлгүүд болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх