Хүүхэд залуус ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН талаар ийм бодолтой байна


Үжин | YOLO.MN
2016-11-10

Ази, Номхон далайн бүсийн Хүүхдийн асуудлаарх өндөр хэмжээний гуравдугаар уулзалт Малайзын Куала Лумпур хотноо боллоо.

Гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг тус уулзалтад тус бүсийн улс орны тэргүүнүүд оролцож, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эрхийг хамтдаа хангах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлдэг юм.

Тэр дундаа өөрийн улс орны хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн амжилттай шийдвэрлэж байгаа талаар мэдлэг солилцож, туршлага хуваалцлаг уулзалт юм. Энэ удаагийн уулзалт Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, мөн нийгмийн хамгаалал гэсэн гурван сэдвийн дор болов.

Уулзалт болохоос сарын өмнө Ази, Номхон далайн бүсийн 19 орны хүүхэд, залуучуудын дунд дээрх гурван сэдвээр санал асуулга явуулсан бөгөөд Монгол Улсаас ч олон хүүхэд залуус идэвхтэй оролцсон юм. Тус санал асуулгын дүнг Дээд хэмжээний уулзалтын үеэр оролцогч улс орнуудын тэргүүнүдэд танилцуулж, хүүхэд залуусын үзэл бодлыг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх нь чухал гэдгийг онцлов.
















 

Эх сурвалж:
 

#UNICEF #MGL #teenagers