Улсын шалгалтын ХУВААРЬ


Сондор | YOLO.MN
2022-05-11

Боловсролын үнэлгээний төвөөс улсын шалгалтыг зургаадугаар сарын 06-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов зарлалаа. Улсын шалгалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас зохион байгуулаагүй бөгөөд явцын үнэлгээгээр нөхөн тооцож байсан юм.

Шалгалтад 5, 9, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-д суралцагчид хамрагдана. Хичээлийн жил дууссаны дараах долоо хоногт шалгалтууд үргэлжилнэ.

Эх сурвалж: БШУЯ

#Мэдээ