ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болов


Сондор | YOLO.MN
2022-05-09

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан "Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ"-г үзүүлж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид:

  • ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол,
  • Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтын айдсаа хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөг аваарай.

Эргэн сануулахад 2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлээр эхэлнэ.

#Мэдээ