"Би өнгөрснийг МАРТААД одоо байгаагаасаа тэс ӨӨР ХҮН БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА"


Сондор | YOLO.MN
2016-11-10

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би өнгөрснийг мартаад одоо байгаагаасаа тэс өөр хүн болохыг хүсч байна

Би одоо байгаагаасаа тэс өөр хүн болохыг хүсч байна үнэхээр их. Харин яаж гэдгээ мэдэхгүй байна. Туслаач?

Хүмүүс юунд хүрэх гэж, юуг олж авах гэж амьдардаг юм бол? Би амьдарлыг тийм ч сайхан гэж бодохгүй байна. Хэрэв сайхан л юм бол яагаад хүүхэд насыг минь доог тохуун дунд өнгрүүлж, яагаад надаас аавыг минь авч явсан юм бэ? Бусад хүүхдүүд аавтайгаа элэг бүтэн амьдарч байхад би яагаад болохгүй байсан гэж. Хэн нэгнийг доромжлох доог тохуу хийх тийм сайхан гэж үү? Нэг зүйлээс болоод би хүмүүстэй ярихыг хүсдэггүй. Миний байгаа байдал ч бас миний бодож байгаагаас өөр байдаг юм шиг байна. Хэн нэгнээс тэр зүйлийг сонсоход амьдрал тэр чигээрээ утгагүй бас хоосон болчихдог. Одоо надад амьдрал тийм ч сайхан санагдахгүй байна. Цаашдаа ч ийм байх болов уу гэхээс үнэхээр их айж байна. Ийм байдлаас хэрхэн гарч, өнгөрсөн бүх зүйлсыг мартах вэ? Эсвэл хэзээ ч мартагдахгүй болов уу? Би одоо байгаагаасаа тэс өөр хүн болохыг хүсч байна үнэхээр их. Харин яаж гэдгээ мэдэхгүй байна. Туслаач?

 

ЗӨВЛӨГӨӨ: Хэцүү байна гэж бодоод түүн дээрээ төвлөрөөд л байх юм бол тэрнийг л мэдэрнэ

Өнгөрсөн бүхнийг мартана гэдэг бол бараг л боломжгүй зүйл, харин хүлээн зөвшөөрнө гэдэг ганц зүйл байдаг юм шүү.

Сайн байна уу. Захидал бичсэнд баярлалаа smiley
Юу гээч найз минь, амьдралыг чин сэтгэлээсээ сонсоод өөрийгөө мэдрэх юм бол сайхан зүйлс маш олон бий. Дулаан нарны илч, зөөлөн салхи хүн бүрийг ялгадаггүй шиг чамайг ойлгож, хайрлах зөндөө хүн байгаа. Харин чи тэднийг хараахан олоогүй л байгаа хэрэг. Үүнд чи итгэлтэй байж болно шүү. Чи хэцүү байна гэж бодоод түүн дээрээ төвлөрөөд л байх юм бол тийм л мэдрэмжийг мэдэрнэ ээ. Өнгөрсөн бүхнийг мартана гэдэг бол бараг л боломжгүй зүйл, харин хүлээн зөвшөөрнө гэдэг ганц зүйл байдаг юм шүү. Өөртөө өөрчлөлтийг хийхийн тулд өмнөө зорилго тавиад түүнийхээ төлөө тэмцээд үзээрэй. Харин  ингээд ч тус нэмэр болохгүй бол мэргэжлийн хүнээс тусламж аваарай. Манай төвд чи хандаж болно шүү. Амжилт хүсье. wink

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #ЭцэгЭх #Ганцаардал #Найз