Заримдаа өдрийн цагаар урт хугацаа зарцуулж цээжилсэн зүйлээс илүү орой ганц хоёр хараад унтсан зүйлээ тогтоочихсон байх тохиолдолтой таарч байсан уу? Энэ бол бидний биологийн цагтай холбоотой. Биологийн цаг гэдэг нь бие организм дахь эд, эс, эрхтний цагийн хуваарилалт, зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл бие организм дахь цагийн тохируулга. Тэгэхээр тухайн цаг хугацаанд хийхэд тохиромжтой зүйлсийг хийж хэвшсэнээр илүү үр бүтээмжтэй, цаг хэмнэх боломжтой юм. Ингээд энэхүү нийтлэлээр хэдэн цагт юу хийвэл тохиромжтой тухай бэлтгэн хүргэж байна.
05:00 цаг
Энэ цагт бие организм бүтэн амралтын байдалд байна. Бөөр ажиллахгүй, нойр хөнгөн зүүд зүүдэлнэ. Өглөө эрт босох зайлшгүй шаардлагатай үе хүн бүрт л байдаг. Тэгвэл энэ цагт босвол 6 цагт босохоос илүү сэргэлэн, бие хөнгөн байх юм шүү.
06:00 цаг
Яг энэ цаг үед тархи амарч байдаг учир бясалгал, йог зэргээр хичээллэвэл тохиромжтой. Даралт ихсэн зүрхний цохилт түргэсч, судасны лугшилт олширно.
07:00 цаг
Дархлаа дэмжихэд тохиромжтой цаг. Хэрвээ танд өглөөний цагаар эм уух шаардлага гарвал 7 цагт уух нь нэн тохиромжтой. Учир нь энэ цагт биеийн дархлал дэмжих чадвар хүчтэй байх болно.
08:00 цаг
Бүтэн өдрийн турш хуримтлагдсан муу бодисыг биеэс цэвэрлэх цаг. Өглөөний 7 цагт хоол идэх нь хамгийн тохиромжтой үе бөгөөд 8 цагт спиртний төрлийн зүйлс уух болон, хүнд тослог хоол идвэл элэгний ачаалал ихэснэ.
Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:
Өндөг, тараг, овьёос, чиа үр, жимс, самар, ногоон цай, бяслаг, хүнсний ногоо зэрэг шим тэжээлээр баялаг хүнс хэрэглээрэй.
09:00 цаг
Сэтгэл санаа өөдрөг сэргэх байх үе. Сэтгэхүйн чадвар сайжрах тул өвчин мэдрэх багасна. Энэ үед зүрх дээд хэмжээгээр ажиллах тул аль болох кофе уухаас татгалзаарай.
10:00-11:00 цаг
Хамгийн идэвхтэй байх цаг. Энэ цагт шалгалтандаа бэлдэх, шинэ үг цээжлэх, бие даалтаа хийх зэрэг чухал зүйлсээ хийж амжуулаарай. Нэг мэдэхэд л хийгээд дуусчихсан байна. Надад итгээрэй. Мөн энэ цагт кофе уухад тохиромжтой.
12:00 цаг
Бүх хүчин чадлаа дайчлах цаг. Энэ үед их хоол идэж болохгүй тул хөнгөн зууш идээрэй.
13:00-14:00 цаг
Ядарч, тамир тэнхээ сульдаж эхэлнэ. Энэ цагт хийх зүйлс хэдий их байсан ч түр зуур завсарлаад амраарай. Тэгвэл бүхэл өдөржин арай дээр байх болно.
15:00-16:00 цаг
Үнэрлэх, амтлах мэдрэмж хурц болж ажлын идэвх нэмэгдэнэ. Амттай юм идмээр санагдвал энэ цагаар идэж амжуулаарай.
17:00 цаг
Ажиллах чадвар өндөр, бүтээмж сайн байна.
18:00-19:00 цаг
Даралт ихсэж толгой өвдөх үе. Энэ хугацаанд хүмүүс амархан уурлаж, хэн нэгэнтэй маргах эрсдэлтэй. Сэтгэц сэргэг байдлаа алдах тул “эмо”-рох төлөвтэй. Гунигтай дуу сонсож амьдрал бодож алхмаар санагдвал энэ үед тааруулааарай.
20:00 цаг
Сэтгэл санаа огцом сайжирна. Биеийн жин дээд хэмжээндээ хүрэх үе учир энэ цагт жингээ үзэж тайван байдлаа бүү үгүй хийгээрэй.
21:00 цаг
Ой ухаан гойд сайн байх тул цээжлэх зүйл, тогтоох ёстой хичээлээ энэ цагаар давтаарай.
22:00-24:00 цаг
Бие махбод амрахад бэлдэх цаг учир эдгээр цагт унтаж маргаашийн эрч хүчээ бэлтгээрэй. Мартамхай болох тул өөрийгөө хүчлэлгүй тайван унтаж хийх ёстой ажил хичээлээ өглөө нь эртлэн босож хийгээрэй.
24 цагаас үүрийн 5 цаг хүртэл элэгнээс бусад эрхтэн ажиллахгүй амралтын байдалтай байх тул кофе, цай, спиртийн зүйл ууж болохгүй. Эдгээр цагуудад бөх нойрсож, сайн амарч авсанаар маргааш өдрийн ажил бүтээмжтэй байх болно. Шөнийн нойрыг өдөр унтаад нөхдөггүй гэдэг дээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх