Гоо сайхан харагдахад үс чухал нөлөөтэй. Охид бүсгүйчүүд ч хэт их унтаад ажил хичээлээсээ хоцрох шахах үед нүүрээ будаж амжаагүй ч үсээ угааж янзалсан байхад л аятайхан харагддаг биш гэж үү?
Тийм ч учраас эрүүл, гоё үстэй байхыг хүсдэггүй хүн гэж үгүй. Үсийг хэт өндөр температур, олон давтамжтай будах, салсан үзүүрүүдээ тайрахгүй байх нь хамгийн ихээр гэмтээнэ гэдгийг бид бүгд мэднэ.Харин бидний өдөр тутмын зуршил болсон зарим үйлдлүүд үсний эрүүл мэндэд чимээгүйгээр сөрөг нөлөө үзүүлж буйг анзаардаггүй. Доорх үйлдлүүд нь эхний нэгээс хоёр удаад үсийг төдийлөн ихээр гэмтээхгүй ч байнгын зуршил болсны дараа хүчтэй гэмтээх нөхцөл болдог. Ингээд үс гэмтээдэг бидний мэддэггүй 8 зуршилыг мэдэж авцгаая.
1. Үсний самаа угаахгүй байх
Үсээ хэчнээн сайн угаасан ч угаасны дараа самнаж байгаа сам нь угаахын өмнөх тос, үхсэн арьс, тоос цуглуулсан байх юм бол дөнгөж угаасан үс ч буцаад хиртдэг. Харин хиртэй үстэй байх нь үс, үсний уг хэсэгт хор хөнөөлтэй, ачаалал өгч гэмтээдэг.
Шийдэл: Үсний самаа долоо хоногт нэгээс хоёр удаа бүлээн ус, бага зэргийн савангаар угааснаар үсээ эрүүл, цэвэрхэн байлгах илүү амархан болно.
2. Хүчтэй самнах
Үсээ тогтмол самнаж байх нь чухал. Гэхдээ үсээ хэт хүчтэй самнах нь үс, үсний угт маш их даралт өгдөг. Мөн үсээ дээрээс нь доош хүчтэй самнах нь үсний үзүүр хугарч гэмтэх шалтгаан болдог.
Шийдэл: Үсээ үзүүрээс нь эхэлж бага багаар дээшлүүлэн зөөлөн самнах. Ширэлдээг зөөлөн, үсний уганд ачаалал өгөхгүйгээр гаргах.
3. Үсээ нэг янзаар боох
Үсээ байнга нэг янзаар боох нь тодорхой нэг хэсгүүдэд байнга ачаалал өгч байна гэсэн үг. Ингэснээр урт хугацаанд тэр хэсгүүдийн үс унах эрсдэл үүсгэнэ.
Шийдэл: Үсээ заримдаа задгай, заримдаа боож, боохдоо өөр өөр янзаар боож байх. Мөн хэт чанга боохоос сэргийлээрэй.
4. Халуун усанд орох
Хэт халуун ус нь үс болон арьсны чийгшлийг алдагдуулж, хуурайшуулдаг. Халуун усанд орох сайхан ч температураа хэт халуун байлгах нь сайхан санаа биш юм.
Шийдэл: Үсээ бүлээн усаар угааж байх. Нэмэлтээр үснийхээ үзүүрийг бага зэргийн хүйтэн усаар зайлах нь сайн зуршил болно.
5. Хэт их хуурай шампунь ашиглах
Үсээ энгийн шампуниар хэт их угааж болдоггүйтэй адил хуурай шампунийг хэт их ашиглаж болдоггүй. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь үс, үсний уг дээр үлддэг тул цэвэрхэн харагдах ч хиртэй үстэй ижил хэмжээний хор хөнөөлтэй болно.
Шийдэл: Зайлшгүй тохиолдолд л хуурай шампунь ашиглах. Ашиглахдаа шаардлагатай хэмжээгээр хэрэглээрэй.
6. Хэт их/бага угаах
Үсээ хэт их, эсвэл бага угаах нь үсний өөрийгөө чийгшүүлэх механизмыг алдуулдаг. Их угааснаар хэтэрхий их тос ялгаруулж, үсний уг хорсож эхэлдэг. Харин хангалтгүй хэмжээнд угааснаар загатнаж, үсний уг өвдөж эхэлдэг.
Шийдэл: Үсээ долоо хоногт хоёроос гурван удаа угаах нь хамгийн зөв хувилбар. Хамгийн ихдээ гурваас дөрвөн удаа угааж болох юм.
7. Нойтон үсээ оролдох
Үс угаасны дараа нойтон байх нь үсний хамгийн эмзэг үе байдаг бөгөөд хатаахдаа, самнахдаа хэт ширүүн хандсанаар үс дундуураа тасрах нөхцөл үүсгэдэг.
Шийдэл: Үсээ доороос нь алчуураар зөөлөн базаж хатаах. Нойтон байхад нь самнахгүй байх, самнах шаардлагатай бол маш зөөлөн самнах.
8. Үсний угандаа ангижруулагч түрхэх
Үсний угнаас л тос ялгардаг юм шүү дээ.
Шийдэл: Угаа зөвхөн шампуниар угааж ангижруулагчаар бусад хэсгээ зайлах хэрэгтэй.
Ингээд дээрх зуршлуудаа багаар засаж хэвшсэнээр удахгүй эрүүл сайхан үстэй болно гэдэгт итгээрэй.
Эх сурвалж: alternahaircare, lofficielusa
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх