Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь тавдугаар сарын 1-нд гарна


Сондор | YOLO.MN
2022-04-27

Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл энэ сарын 25-ны өдөр дууссан.

Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.

Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Уг  шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь тавдугаар сарын 01-ний өдөр гарна.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

#Мэдээ