ЕБС-ийн сурагчид “Улаанбаатар Принт”-ийн “ДЭВТРЭЭ ДАХИН АМЬДРУУЛЪЯ” аянд нэгдлээ


YOLO.mn | YOLO.MN
2022-04-22

Та дууссан дэвтрээ яаж ашигладаг вэ? Зүгээр л хаячихдаг юм биш биз? Бид цаасыг хөрсөнд маш амархан уусдаг гэж боддог боловч цаас хөрсөнд шингэж, задрах үедээ маш хортой метан хий ялгаруулдаг. Энэ хий нь дэлхийн дулаарлыг хурдасгаж байдаг гэдгийг мэдэх үү? 

Тэгвэл дахин боловсруулсан цаас нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахаас гадна дэлхийн дулаарлыг саармагжуулдаг. 

“Цаас дахин боловсруулах нь” сонирхолтой баримтуудаас: 

Нэг тонн дахин боловсруулсан цаас

  • 17 мод
  • 1440 литр тос; 
  • 2.3 куб метр хогийн цэг; 
  • 4000 киловатт эрчим хүч, 
  • 26500 литр ус ашиглахаас зайлсхийх боломжтой болгодог байна. 

Хариуцлагатай хэрэглээг дэмжин ажиллагч Таван Богд Группийн Улаанбаатар Принт ХХК –ийн   “Мэдлэгтэй дэвтэр” брэндээс тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд “Дэвтрээ дахин амьдруулъя” ажлыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү  ажлын хүрээнд, эхний ээлжинд нийслэлийн 75-р сургууль, 15-р сургууль, 18-р сургууль, 52-р сургууль, 115-р сургуулиуд дэвтрээ дахин амьдруулах компанит ажилд нэгдэж байна.Улаанбаатар Принт ХХК тус сургуулийн сурагчдын ашиглаад дууссан дэвтрийг буцаан худалдан авч дахин боловсруулахаар ажиллаж байгаа ба үүгээрээ хог хаягдлыг бууруулахын төлөө ирээдүйд учирч болзошгүй экологийн хохирлыг багасгах, мөн мэдлэгтэй ирээдүйг бүтээхийг зорьж байна. 

   

Мөн “Дэвтрээ дахин амьдруулъя” компанит ажлын цаг хүрээг тэлэн өрнүүлэх зорилготой байгаа ба залуус дүү нараа хог хаягдлаа бууруулж дэвтрээ дахин амьдруулах энэхүү ажилд идэвхтэй оролцохыг  “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн ах эгч нараас нь уриалж байна. 

“Харилцагч бүрд үнэнч хэрэглээг, Хүүхэд бүрд монгол дэвтрийг”

#Мэдээ