Boys over flowers киноны жүжигчид өмнө нь ба одоо


Г.Нандин | YOLO.MN
2022-04-14

Бүх цаг үеийн шилдэг олон ангит драмануудын нэг “Boys over flowers” буюу бидний мэдэхээр F4 кино гарснаас хойш аль хэдийнээ 13 жил өнгөрчээ. Олон жил өнгөрсөн ч үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чадсан уг драманы ихэнх жүжигчид уг драмаар кино урлагт хөл тавьж байсан бөгөөд өдгөө Солонгосын хамгийн амжилттай яваа жүжигчдийн жагсаалтад багтах болсон.

Ингээд гол дүрийн таван жүжигчин 2009 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

Lee Min Ho (Gu Jun Pyo)

Lee Min Ho-ийн career нь Gu Jun Pyo дүрийг бүтээснээр эхэлсэн ба кинон дээрх дүртэйгээ төстэй дүрүүдийг хэд хэдэн удаа бүтээсэн. Уг киноны үеэр жүжигчин дөнгөж 21 настай байсан ба F4 түүнийг Солонгосын кино урлагийн салбарын шилдэг жүжигчдийн эгнээнд багтахад томоохон хувь нэмэр оруулсан юм.

Кино дууссаны дараа олон кинонд тоглох санал авсан ба эдгээр кинонуудаас хэд хэд нь маш амжилттай үзэгчдийн хүртээл болсон. Дурдвал The Heirs (2013), Legend of the Blue Sea (2016), The King: Eternal Monarch (2020) гэх мэт. Мөн одоо гарч буй Apple TV-ийн Pachinko цувралд дүр бүтээж байгаа юм.

Тэрээр 2019 онд цэргийн албаа амжилттай хааж дууссан ба одоо өөрийн Youtube сувгаа хөгжүүлсээр байна..

Хувийн амьдралын хувьд Park Min Young, Bae Suzy жүжигчидтэй үерхэж байсан ба одоогоор албан ёсоор зарласан хайр дурлалын харилцаа байхгүй.

Ku Hye Sun (Geum JanDi)

Ku Hye Sun нь кино дууссаны дараа жүжигчний career-аасаа гадна найруулагч, зохиолч, дуучны career-таа амжилт олсон юм. Найруулсан бүтээлүүд: The Madonna, Magic, Fragments Of Sweet Memories, Mystery Pink.

2019 онд анхны романаа нийтэлсэн ба “Tears Are Shaped Like Hearts” роман нь Өмнөд Солонгосын best-seller бүтээл болсон юм.

Хувийн амьдралын хувьд 2019 онд нөхөр Ahn Jae Hyun-аас салснаас хойш ганц бие байгаа аж.

Kim Hyun Joong (Yoon Ji Hoo)

Kim Hyun Joong нь киногоороо алдар нэр нь өсөж, хөгжмийн career-таа анхаарах болсон. 2011 онд “SS501” хамтлагаасаа гарч solo буюу ганцаараа дуулж эхэлсэн ба Өмнөд Солонгос ба Японд алдартай болж байв.

2014 онд түүний эсрэг найз бүсгүй нь шүүхэд гомдол гаргаж байсан ба 2016 онд хэрэг хангалттай нотлох баримтгүй гэсэн шалтгаанаар хаагдсан юм.

Kim Bum (So Yi Jung)

Kim Bum нь мөн киноны дараа жүжигчин болон дуучны career-таа томоохон амжилт олсон ба Өмнөд Солонгос (That Winter, The Wind Blows, Miracle Hands, Goddess Of Fire, The Tale of the Nine-Tailed гэх мэт) болон Хятад (V Love, Lovers & Movies, The Beloved гэх мэт) драмануудад амжилттайгаар дүр бүтээсэн юм.

Тэрээр 2018 онд дегенератив артрит гэх өвдөгний үрэвсэлтэй гэж оношлогдсон хэдий ч 2020 онд цэргийн албаа амжилттай хааж Солонгосчуудын хайр хүндэтгэлийг хүлээн салбартаа эргэн ирсэн. Үргэлжлүүлэн олон олон бүтээлд дүр бүтээхээр товлосон байгаа ба career нь ид үедээ байгаа юм.

Kim Joon (Song Woo Bin)

Kim Joon нь киноны дараа алдаршин олон бүтээлд (Detective In Trouble, Endless Love, City Of The Sun) дүр бүтээж байсан ч 2015 онд гэнэт дэлгэцэнд үзэгдэхээ больсон.

Ингээд 2018 онд эхнэр, хүүхэдтэй болсноо мэдэгдсэн байна. 2015 онд дунд ангидаа хамт суралцаж байсан охинтойгоо гэрлэсэн учир кино урлагийг орхих болжээ. Түүний охиныг So Yi гэдэг ба “The Return Of Superman” нэвтрүүлгээр танилцуулж байсан юм.

Эх сурвалж: cosmo

#Кино урлаг