"ТРОЛЛУУД" хүүхэлдэйн кино бокс-оффист шинээр нэмэгдлээ


Үжин | YOLO.MN
2016-11-08

Троллууд бол аз жаргалаар дүүрэн бяцхан амьтад. Тэд дуулж бүжиглэж инээж баясаж л байвал амьдралынх нь утга учир гэж боддог аж. Гэхдээ Бергенчүүд эсрэгээрээ инээж баясахыг хар дарсан зүүд л гэж боддог омгийнхон юм. Харин Троллуудын хаан Пэппигийн охин Паппи болон Бергенүүдийн нэг Бранч нар учирснаар уг киноны үйл явдал цаашид өрнөнө. Тэдний дайн ширүүхэн өрнөх болов уу яах бол?

Киноны гол дүрүүдэд дуучин жүжигчин Жастин Тимберлейк, Анна Кендрик, Рассел Брэнд, дуучин Гвен Стефани нэр дуу оруулжээ.

“Троллууд” хүүхэлдэйн кино энэ сарын 4-нд нээлтээ хийсэн бөгөөд өдгөө бокс-оффисын хоёрдугаарт бичигджээ.


 

Харин нэгдүгээр байрт “Стрэнж эмч” кино оржээ.

Багаасаа эмч болохыг хүсдэг байсан хүү том болоод мэдрэлийн мэс заслын маш чадварлаг эмч болдог. Харамсалтай нь ослын дараагаар хоёр гар нь мэдээгүй болсон Стрэнж өөрийн өвчнийг анагаах ид шидийг хайсаар явах ч эцсийн дүнд дэлхийг хамгаалах талаар бодож эхэлнэ.

Энэ долоо хоногийн Бокс-Оффисын дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой.

#Кино #Movie #boxoffice #MobiPlay