Дахиад ганцхан анги
Өглөө нь чухал ажилтай, улирлын шалгалттай байж л оройжин дуртай цувралаа угсруулж үзчихээд яг унтах гэхээр сэтгэл хоргодоод “дахиад ганцхан анги” гэж өөртөө худал амладаг муу зуршил манай кино хорхойтнуудад бий. Энэ амлалт ерөнхийдөө хэзээ ч биелэхгүй бөгөөд нар мандах үед эсвэл 7:40-ийн лекцээс ганцхан цагийн өмнө л гэнэт ухаан орж асар их ядарснаа анзаарах нь элбэг. Ингэсэн хүмүүс өдөржин нойрмоглож, өнөөдөр л эрт унтана хэмээн зоримог шийдэх боловч орой нь гэртээ ирээд л дахиад ганцхан анги...
Олон цуврал, кино зэрэг эхлэх
Бид бүгдэд л эхлүүлээд орхичихсон хэзээ нэгэн цагт дуусгана даа гэж боддог кино бий. Ямар нэг шалтгааны улмаас дундаас нь түр тасалчихсан, эсвэл зүгээр л өөр илүү сонирхолтой цуврал кино эхлүүлчихсэн үед хөөрхий тэр хуучин кино жагсаалтад минь бөртийгөөд л хоцорно. Энэ явдал хэтэрхий их давтагддаг учир нэг дор нэжгээд кино эхлүүлчхээд хольж хутгах, өмнөхөө мартах нь энүүхэнд. Бидний мөрөөдөл: Нэг л өдөр эхлүүлсэн бүх киногоо дуусгачхаад дараагийн киногоо гэмшихгүйгээр эхлүүлэх.
Тагнуулч горимд шилжээд
Кино үзэж дуусчхаад шууд google нээдэг хүнийг архаг киночин гэнэ. Бүх жүжигчин уран бүтээлчийн талаар судалж, оролцсон нэвтрүүлгүүдийг нь үзэж, хааяа бүр нууцхан хайрлаад эхэлчихсэн байх нь ч бий. Элдэв шар мэдээний хуудас, интернэт форум дамжиж явсаар нэг л мэдэхэд тухайн хүнээ багын найз шиг нь мэдэж чаддаг бид бол жинхэнэ тагнуулчид.
Үзчихээр юм нэг ч алга
“За энэ цагийг ашиглаад ганцхан кино үзчихье” гэж бодтол юу үзэхээ мэдэхгүй эргэлдэх хэцүү шүү. Ялангуяа оройн цагаар орондоо орчхоод унтахаасаа өмнө яг нэг л кино үзнэ гээд Netflix ороод тэр олон контент дунд цэцэгт төөрсөн эрвээхэйн үлгэр болж эргэлдсээр нэг л мэдэхэд унтах цаг болж дурамчхан утсаа унтраана. Уг нь бол өнөө л дуусгаагүй эхлүүлээд орхисон кинонууд маань байгаа шүү дээ.
Үзсэн кино = Миний зан араншин
Үнэхээр л хааяа үзсэн кино чинь чамд айхавтар их нөлөөлөх үе байдаг тийм үү? Зөвхөн сэтгэл санааны хувьд ч биш хааяа зан араншинд хүртэл түрхэн зуур нөлөөлж, өөрчилчихсөн юм шиг. Тийм усны урсгал шиг юм гэж юу байх вэ гэж үү? Үнэхээр л тэгдэг юм даа.
“Найз чинь яагаад буланд суугаад байгаа юм бэ?
Битгий тоо. Өчигдөр Euphoria үзэж дуусгасан юм.”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх