Бид өмнөх нийтлэлээрээ хаврын тренд үс засалтуудын чиг хандлагуудаас хүргэсэн бол энэ удаагийн нийтлэлээрээ хаврын нүүр будалтын трендүүдээс танилцуулж байна. Санаа аваарай охид оо.
Илүү их хацар өнгөлөгч
Хацар өнгөлөгч ихэвчлэн нүүр будалтад өнгө нэмж, хацрын ясыг тодотгож өгөх л үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ хаврын хувьд хацар өнгөлөгч зөвхөн хацрын ясан дээр биш хацрын дээд хэсэгт тэр чигт нь байгаад зогсохгүй нүдний тенийг ч орлож болох нь байна шүү.
Неон өнгөнүүд
Бидний өдөр тутам буддаг шаргал, бор, хүрэн зэрэг даруухан өнгөнүүд хоцрогдож, илүү шинэлэг, өнгөлөг неон өнгийн нүдний тень энэ хаврын тренд болох нь ээ.
Гялалзсан уруул
Сүүлийн хэдэн жил бид матте төрлийн уруулын будганд дурласан бол энэ хавраас 2000 оны эхэн үед ‘мода’ болж байсан гялалзсан уруул өнгөлөгч нүүр будалтын салшгүй нэг хэсэг байна.
Саа болон шигтгээнүүд
Өнгөрсөн улирлалд тренд болсон “Euphoria” цувралаас санаа авсан будалтууд ирэх хаврын тренд нүүр будалтын жагсаалтнаас хасагдаагүй шүү. Энэ хавар олон өнгийн саа, шигтгээнүүдтэй байхад нүдний тень, контурны хэрэг гарахгүй л болов уу.
Классик улаан уруул
Нүүр будалтыг хамгийн ихээр тодотгож өгдөг зүйл бол мэдээж тод өнгийн уруулын будаг. Харин энэ хаврын хувьд нүд, хөмсгөө тийм ч тодоор будахгүйгээр зөвхөн уруулаа час улаан өнгөөр будахад л хангалттай байх нь.
Нүдний тень, хувцасны хослол
Зөвхөн гутал цүнх, ээмэг зүүлтээ л өмсөх хувцастайгаа хослуулдаг цаг үе өнгөрсөн байна шүү.
Энэ хавар нүүр будалт бүр тэр дундаа нүдний тениэ хувцастайгаа ижил өнгөөр будах будалт тренд болох бөгөөд та бүхэн нэгэн хэвийн нүүр будалтаасаа уйдсан бол энэхүү аргыг туршаад үзээрэй.
Эх сурвалж: Harper’s bazaar
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх