Та бүхэнд Анжелина Лигоминагийн уран зургийг танилцуулж байна. Анжелинагийн бүтээлийг харсан хэн ч түүний туршлагыг зургаахан сар гэж бодохооргүй аж. Тэрээр голдуу усан будгаар бүтээлээ туурвидаг бөгөөд амьтдыг зураг илүүтэй дуртай аж.
Анжелина “Би өөрийгөө мэргэжлийн зураач гэж хэлэхэд эрт байна. Учир нь би зургаан сарын л туршлагатай нэгэн. Эхлээд би зурах гэж буй зүйлээ алгын чинээ цаасан дээр зурж үздэг, дараа нь өөрт таалагдвал том хэмжээтэй цаасан дээр зурдаг” хэмээжээ.
Түүний хэлж буйгаар зураач хүн ямар будгийн хэрэгслээр хэрхэн зурж будах талаараа сайн мэдлэгтэй болсон байхад цаашдаа ахих боломжтой байдаг хэмээжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх