Хог хаягдал, хүхрийн хий, хуванцар хэрэглэл зэргийг сонсоход ч хэцүү санагдах болсон үе иржээ.
Сүүлийн үед залуус эх дэлхийгээ хайрлаж, нэг удаагийн хэрэглээнээс татгалзахыг эрмэлзэх болсон. Тэгвэл, хэрхэн zero waste байх талаар хүргэе:
1.Нэг удаагийн эд хогшил хэрэглэхээс татгалзах:
Арай танай гал тогооны өрөө хуванцар хэрэгслээр дүүрсэн юм биш биз? Тийм бол дараах байдлаар өөрчилж болох юм шүү.
2.Shop Second Hand:
“Carbon Trust”-ын тооцоолсноор хувцастай холбоотой карбон диоксид /CO2/ ялгаруулалт нь дэлхийн CO2 ялгаралтын гурван хувийг эзэлдэг. Энэ тоонд гаднаас үйлдвэрлэх, тээвэрлэх, угаах, хатаах зэрэг орно.
Хуучин ч гэсэн өөрт нь таалагдсан хувцас, хэрэглэлийг thrift shop-оос худалдан авах нь залуусын дунд тренд болоод буй. Мөн Инстаграм инфлюнсерүүд ч цөөн тоогоор өмссөн хувцасаа зах зээлийн үнээс доогуур худалдах болсон.
Сониноос, өнгөрсөн ням гарагт U brand street fashion зураг авалт хийжээ. Моделиудын өмссөн хувцас, нэмэлт гоёл чимэглэл зэргийг thrift shop-оос бүрдүүлсэн байна.
Өвөрмөц чиг хандлага, үзэл бодолтой 14-23 насны залуус U brand-д нэгдээд 6 сарын турш сар бүр 5GB дата, EMeeting багц 6 сарын хугацаанд 100% OFF, Mmusic аппликэйшний 1 сарын эрх 100% OFF, 5’000-аас дээш цэнэглэлт бүрд 5-10GB дата зэрэг урамшуулал авах боломжтой. U brand-ийн талаар дэлгэрэнгүй үзэх бол ЭНД дарна уу.
3.Хувцсаа арчлаарай:
Эдэлгээ даах “олон жилийн настай” чанартай хувцас хэрэглэл худалдан авах нь мөнгө санхүүд хэмнэлттэй. Жижиг газраа урагдаж цоорч, сэмэрвэл өөрөө тэрүүхэн хэсэгт нь оёж хатгаад ч хэрэглээд байх боломжтой. Энгийн зүйлсээс л эх дэлхийгээ хайрлах сэтгэл гарна шүү дээ.
4.Гэртээ үдийн цайгаа бэлдээд, ажилдаа авч явах:
Нэг хүн үдийн хоол авах сав баглаа боодол, хуванцар сав суулга гэх мэт 45.3 кг хэмжээ бүхий нэг удаагийн хэрэгслийг нэг жилийн хугацаанд хаядаг гэх RecycleWorks.org сайтын судалгаа гарчээ. Тиймээс олон удаа хэрэглэх боломжтой хоолны саванд үдийн цайгаа бэлдээд ирэх нь бас л эх дэлхийгээ хайрлаж байгаагийн илрэл болно.
5.Go Digital:
Оффисын ажилтан өдөрт дунджаар 900 грамм цаас хэрэглэдэг. Зөөврийн компьютер дээрээ тэмдэглэл хөтөлж, цаас ашиглахаас илүүтэй цахим шуудангаар хамтран ажиллагсадтайгаа харьцах нь zero waste байх арга юм.
Энэ мэтчилэн хог хаягдал бага гаргаж, эх дэлхийгээ хайрлах боломжтой олон арга зам бий. Гагцхүү та бүхний хийж байгаа үйлдэл, шийдвэрээс чинь хамааралтай юм.
Эх сурвалж: One green planet
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх