Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулдаг дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ.
Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилж, шалгаруулалтыг “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд энэ сарын 19-нд явуулах юм. Тоглолтод оролцох хүсэл сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг, бүжиглэх жүжиглэх эрмэлзэлтэй, 8-15 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулна.
МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар шинэчлэн тоглосон дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглодог энэхүү алдарт бүжгэн жүжигт өнгөрсөн жил 150 орчим хүүхэд дүр бүтээсэн юм.
Ж.Болор
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!