Өвлийн зузаан хувцас, ороолт малгайгаа тайлж нүүрээ будаж, үсээ янзлаад хав дарсан цув, хаврын хувцсаа гаргаж өмсөөд өөртөө итгэлтэй алхах цаг хаяанд иржээ. Тиймээс энэхүү нийтлэлээр та бүхэнд энэ хавар трэнд болох үс засалтуудыг танилцуулж байна. Үс сайхан бол зүс сайхан шүү дээ.
Улаан шаргал өнгө
Euphoria киноны од Sydney Sweeney, супер модель Kendall Jenner нар үснийхээ өнгийг улаан шаргал болгож будуулсныг харсан уу? Тэгвэл улаан шаргал өнгө энэ хавар трэнд болох нь байна.
90-ээд оны хэв маяг
Сүүлийн жилүүдэд “од” болж буй 1990-ээд оны нүүрний будалт, хувцаслалт, үс засалт энэ хавар мөн л моданд орох нь ээ. Үсээ мөр хүртлээ тэгшилж тайруулаад, үзүүрийг нь гадагш багахан орооход л болно.
Урд хэсгээ сүлжих
Бид багадаа үснийхээ зөвхөн урд хэсгийг сүлждэг байсан даа. Яг тэр сүлжилтээ энэ хавар ахин туршаарай.
Олон өнгийн хавчаар
Мөн л бидний багадаа үсээ гоёдог байсан тод өнгийн хавчааруудаар хавар үсээ чимээрэй. Үсээ замбараагүй боогоод хавчааруудаа зүүвэл бүр догь харагдах нь байна.
Үснийхээ талыг боох
Үс чинь хэр урт, богино нь хамаагүй үснийхээ дээд хэсгийн боогоод, доод хэсгийг задгай хэвээр нь үлдээгээд л болно.
Үсний алчуур
Энэ хаврын хамгийн амархан бөгөөд загварлаг харагдах арга бол үсний алчуур. Алчуур чинь тод өнгийн, гоёмсог тусмаа л илүү чамин харагдана шүү.
Нойтон үс
Дөнгөж уснаас гарч ирсэн мэт харагдах үс засалт ч мөн энэ хаврын трэнд болно гэнэ. Үсний серум, гелний тусламжтайгаар үсээ нойтон харагдуулах энэхүү сонирхолтой засалтыг нэг өдөр ч гэсэн туршаад үзвэл ямар вэ?
Эх сурвалж: Harper’s bazaar, Cosmopolitan
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх