Грифиндорчууд бидний бодож байгаа шиг итгэлтэй сайн бас муу байгаагүй. Тэгвэл энэ нийтлэлээр Грифиндорчуудыг цайлган цагаан сэтгэлтэйгээс хорон муу санаатай хүртэл нь жагсаан хүргэж байна. Voldemort яагаад ганцхан Dumbledore-с айдаг байсан бэ? Бидний хайртай Hermione Granger хүртэл хорон муу санаатай гэдгийг мэдэх үү?
10. Neville Longbottom
Neville гэх дүр анх тоглоом шоглоомын бай болж байсан ч, цаг хугацааны явцад хамгийн их хайрлагдсан дүрүүдийн нэг болж чадсан. Зөв шударгын төлөө нөхдийнхөө эсрэг ч зогсох чадалтайг нь франчайзын эхний ангиас л харж болно. Ямар ч үнээр хамаагүй зөв зүйлийн төлөө тэмцдэг чанар нь түүнийг Грифиндор тэнхимийн хамгийн цайлган цагаан дүр гэдгийг илтгэнэ.
9. Ginny Weasley
Улбар шар үст Weasley гэр бүлийн отгон охин Ginny энэ цувралын хамгийн “тусгаар тогтносон” дүр. Чимээгүй өөрийн амьдралаар амьдарч, эргэн тойрныхоо хүмүүсийн бахархлыг төрүүлдэг авьяаслаг залуу шулам маань нөхдийнхөө төлөө үхэл идэгчидтэй олон ч удаа тулалдсан байдаг.Түүнийг “Нууцат өрөө”-г нээсэн хэмээн буруутгадаг боловч тухайн үед Харанхуйн эзний бүрэн удирдлагад байсныг санах хэрэгтэй юм.
8. Ron Weasley
Ron муу дүр байгаагүй ээ, гэвч юм л бол ойр дотнынхоо хүмүүст уурладаг тунимтгай зан нь түүнийг “хамгийн сайхан сэтгэлтэй Грифиндор” болоход саад хийлээ. Hermione-д удаа дараа онцгүй зан гаргаж, Harry-н амьдралд атаархаж цөхөхдөө хэд хэдэн удаа холбоогоо тасалж байсан нөхөр шүү дээ.
Хэдий тийм боловч бүхэл цувралын туршид Harry-ийн хамгийн дотнын найз, гэр бүл, хамгийн том шүтэн бишрэгч байсныг мартаж болохгүй. Атаархуу занг нь ах нарынхаа сүүдэрт өссөн айлын бага хүү гэдэгтэй нь холбож тайлбарлаж ч болох юм шүү дээ.
7. Remus Lupin
Lupin өөрийгөө хүн чоно болон хувирдаг учир маш муу хүн гэж боддог ч, үнэндээ тийм биш юм. Магад Harry Potter-ийн ертөнцийн хамгийн сайхан сэтгэлтэй дүрүүдийн ч нэг байж мэднэ. Гэсэн ч түүнд ганц нэг “харанхуй” тал бий. Хогвартсын гадаа Peter Pettigrew-тэй таарчхаад хөнөөхөд тун бэлэн байдгийг нь санаж байна уу? Түүнээс бусдаар энэ дүр бол сүү шиг сайхан сэтгэлтэй амьтан байгаа юм.
6. Harry Potter
Harry маань анги ахих тусмаа нэг л дүнсгэр дүр болчихдог, тийм ээ? Шидтэний ертөнцийг донсолгосон хар шидтэнийг зогсоож чадах цор ганц хүн юм чинь арга ч үгүй биз дээ. Бүх анхаарал нь Харанхуйн эзэн дээр байдгаас болоод найз нөхдөө зовж шаналж байгааг ч анзаарахгүй өнгөрөх, буруу зүйл хийчхээд гэмшихгүй байх тохиолдлууд бишгүй харагддаг. Номын сүүлийн ботид хориотой гурван хараалын нэг болох “Cruciatus”-ийн шившлэгийг ашигласныг нь мэдэх үү? Хэрэв энэхүү бүтээл өөр өнцгөөс бичигдсэн бол Harry Potter энэ түүхийн гол хорон санаатан ч болж мэднэ.
5. Sirius Black
Lily, James нарын үхлийн дараа Sirius урвагч Peter-ийг хөнөөхөөр зориг шулууддаг. Дараа нь Азкабанд 12 жил хоригдоод гарч ирэхдээ ч Peter-ийг хөнөөх хүсэл нь дарагдаагүй байдаг нь хачирхалтай. Тухайн үед уур хилэндээ хөтлөгдөж шийдвэр гаргасан байж болох ч, 12 жилийн дараа гэхээр бас арай дэндүү юу?
4. James Potter
Дурсгалын зураг, Harry-ийн зүүдэнд James Potter ихэвчлэн хайраар бялхсан эцгийн дүрээр харагддаг ч Severus Snape-ийн дурсамж түүнийг ямар аймшигтай хүн байсныг тодхон харуулна.
3. Hermione Granger
Яагаад Алтан гурвалын нэг энэ жагсаалтад ийм дээгүүр бичигдэж байна гэж үү? Номоо уншаад дуусгачихсан хүмүүс бараг л гайхахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Hermione үргэлж өөрийгөө бусдаас илүү мэдлэгтэй гэдэгт итгэдгээсээ болж Luna-д ямар хэрцгий ханддаг байсан гээч? Найзуудынхаа гаргасан санааг байнга үгүйсгээд зогсохгүй, Үхлийн шүтээнүүд байдаггүй гэж тас гүрийж байсан удаатай. Гэхдээ энэ юу ч биш. Rita Skeeter-ийг бүтэн жил шилэн саванд хорьсон гээд л бод.
2. Albus Dumbledore
Харанхуйн эзэн Voldemort ганцхан шидтэнээс айдаг байсан нь Albus Dumbledore юм гэдэг. Гэрлийг харанхуйгаас ялгаж, шидтэний ертөнцөд томоохон үлгэр дуурайл болж явсан энэхүү шидтэнд “харанхуй” тал бас бий. Түүний үйлдлүүдээс хамгийн аймшигтай нь Harry Potter-ийг үхэх тавилантайг мэдсээр байж өсгөсөн явдал юм. Яг л нядалгааны мал шиг. Нэмээд, Snape-ийн харууслыг өөрт ашигтайгаар ашиглаж дэргэдээ авч, маш чухал нууцуудыг хэнд ч хэлэлгүй хав дарж, олон аймшигтай зүйлсийг дэргэдээс нь харсаар байж зогсоогоогүй нь түүнийг харанхуй талд маш ойр хүн байсныг илтгэнэ.
1. Peter Pettigrew
Нэгдүгээр байрыг өрсөлдөгчгүйгээр Ron-ий тэжээвэр харх эзэлж байна. Яагаад энэ жагсаалтыг тэргүүлсэн нь ойлгомжтой биз дээ? Сайн найзуудаасаа урваж Харанхуйн эзэнд барьж өгсөн, өөр нэг найзаа гүтгэж Азкабан руу илгээсэн гэх мэт. Peter бол аль ч тэнхимээс адгийн хорон санаатан төрж болно гэдгийн биет баталгаа юм.
Эх сурвалж: Screenrant
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх