Өсвөрийн таеквондочид ХУРД, ХҮЧ, АВХААЛЖ самбаагаа сорилоо


Цацаа | YOLO.MN
2016-11-03

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит дөрөв дэх удаагийн олимпийн таеквондогийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхлэн өчигдөр аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд Булган, Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Хөтөл, Зүүнхараа, Багануур, Налайх, Улаанбаатар зэрэг хот, хөдөөгийн 31 байгууллагын 510 орчим тамирчин бага насны 18, өсвөр үеийн 20 жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Энэ удаагийн тэмцээнд "РИО 2016" олимпийн наадамд хэрэглэсэн, дэлхийн стандартыг бүрэн хангасан, хамгийн сүүлийн үеийн Испаний "Даедо" компаний цахим цээжний хамгаалалт, малгайг хэрэглэж байгаагаараа онцлог юм.

Тэмцээнээс хийсэн фото сурвалжлагаа хүргэе.
























#sport #taekwondo #freetime