Хичээл эхлэх хугацааг сунгах эсэхийг маргааш ЗГ-ын хуралдаанаар шийднэ


Сондор | YOLO.MN
2022-01-25

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэх эсэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн.

Тэд саналаа нэгтгэн маргааш буюу 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэрийг гаргах юм.

Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ улирлын сургалтыг эхлүүлэх гурван төрлийн хувилбарыг танилцуулсан юм. Мөн тэрээр өмнөх мэдээлэлдээ "Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй" хэмээж байв.

Улирлын амралтын хуваарь ёсоор сурагчдын хичээл хоёрдугаар сарын 7-нд орох ёстой юм.

#Боловсрол #Хичээл