Pigcasso-гийн бүтээл 27 мянган ам.доллароор үнэлэгджээ


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-01-24

Та бүхний харж буй амьтныг Pigcasso гэдэг. Түүнийг одоогийн эзэн Joanne Lefson нь таван жилийн өмнө мал нядалгааны газраас аварч, цаашлаад тэжээх болжээ. Jaonne Pigcasso-гийн энэ авьяасыг нээсэн хувь тохиол нь бийрээ саравчиндаа мартаж явсан санамсаргүй явдлаас эхтэй гэнэ.

Тэрээр хэлэхдээ “Амьтны хувьд зураг зурна гэдэг бол том сорилт. Эдгээр бүтээлүүд зүгээр л нэг үзэсгэлэнтэй уран зураг гэхээсээ илүүтэйгээр Pigcasso болон фермийн амьтдын амьдралд тохиох хамгийн нандин мөч” гэжээ. Joanne Pigcasso-гийн анхны бүтээлийг цахим орчинд нийтэлж, улмаар 72 цагийн дотор амжилттай худалдаалсан байдаг. 

Түүний "WILD AND FREE" нэртэй бүтээл 20 мянган фунт буюу 27,170 ам.доллароор, 2021 онд бүтээсэн “Peacock”, “Snowman”, “Mouse” зэрэг бүтээлүүд нь тус тус 5,000 ам.доллароор зарагдсан байдаг. Мөн тэрээр 2019 онд “Swatch” цагны брэндтэй хамтран “Flying Pig” нэртэй загварыг гаргаж байжээ.

Эх сурвалж: 9GAG

 

#Сонин хачин #Амьтад