Bong Joon-ho-гийн шинэ кинонд жүжигчин Robbert Pattinson тоглохоор ярилцаж байна


Миау | YOLO.MN
2022-01-20

Америкийн "The Hollywood Reporter" вебсайт БНСУ-ын найруулагч Bong Joon-ho-гийн шинэхэн кинонд алдарт жүжигчин Robert Pattinson тоглох магадлалтай талаар мэдээлжээ. 

2020 онд "Parasite" киногоороо Академийн шагнал гардуулах ёслолын томоохон шагналуудыг түүсэн чадварлаг найруулагч Bong Joon-ho ийнхүү хоёр жилийн дараа ээлжит кино төслийн ажилдаа оржээ. Уг бүтээл нь ирэх сарын 15-ны өдөр хэвлэлтэд гарах "Mickey7" зохиолоос сэдэвлэсэн байх бөгөөд гол дүрд нь Холливуудын нэрт жүжигчин Robbert Pattinson тоглохоор ярилцаж байгаа аж. Хэрэв тоглохоор болбол зураг авалтын ажил Pattinson-ий гол дүр бүтээсэн "The Batman" кино ирэх гуравдугаар сарын 22-нд нээлтээ хийсний дараа эхлэх юм. 

"Mickey7" зохиолын үйл явдал Mickey7 гэх ажилтан Нифлхайм нэртэй мөсөн ертөнцийг колоничлох даалгавар авснаар эхэлдэг. Баг хэтэрхий эрсдэлтэй даалгавар авах болгонд түүнийгээ Mickey-д даалгадаг гэж хэлж болох юм. Сонирхолтой нь Mickey нас барсныхаа дараа дахин төрөхдөө ой санамжаа хадгалан үлддэг. Ийнхүү тэрээр зургаан удаа нас барж, долоо дахь удаагаа төрөхдөө өөрийн гэрээний нөхцөл болон яагаад үргэлж колоничлох даалгавар авдгаа ойлгох болно. 

Эх сурвалж: Hypebeast 

#Кино урлаг #Bong Joon-ho