Саатай үсний засалт дахин ТРЭНД боллоо


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-01-18

"Мода эргэдэг" гэдэг үг байдаг шүү дээ. 2010 оны Грэммийн улаан хивсний ёслол дээр дуучин Beyonce лусын дагина шиг хувцаслаж, үсээ саагаар чимсэн нь олны анхаарлыг ихэд татаж, цаашлаад уг үсний засалт тухайн жилийн трэнд болсон гэдэг. Тэгвэл энэхүү трэнд энэ жил эргэн иржээ. 

Мөн сүүлийн жилүүдэд кпоп одууд саатай үсний засалтыг дахин анхаарлын төвд авчирсан билээ. Тухайлбал, EXO хамтлагийн гишүүн Chanyeol, BTS хамтлагийн J-Hope, NCT хамтлагийн Doyoung, Stray Kids хамтлагийн Hyunjin нар сүүлийн жилүүдэд гялалзсан үстэй харагдах болжээ.  

Ийнхүү энэ онд гялалзсан үс “Hair Tinsel” нэртэйгээр дахин трэнд болж байна. Тик Ток дээр л гэхэд гялалзсан үстэй болох заавар бичлэгүүд багадаа л 76 сая үзэлт авчхаад байгаа гэнэ шүү.

#Гоо сайхан #Загвар #Үс засалт