“Single’s Inferno” нэвтрүүлгийн оролцогч олон нийтээс УУЧЛАЛТ хүслээ


Миау | YOLO.MN
2022-01-18

Өнгөрсөн долоо хоногт интернэт хэрэглэгчид Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоугаар олонд танигдсан YouTuber Song Ji Ah-г алдартай брэндийн дуураймал хувцас өмссөн тухай шуугих болсон билээ. Тэгвэл Ji Ah үүнтэй холбогдуулан олон нийтээс албан ёсоор уучлалт хүссэн байна.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр тэрээр Инстаграм хаягтаа дараах захидлыг нийтэлсэн юм:

- “Сайн уу? Song Ji Ah байна. Юуны өмнө та бүхний урмыг хугалсандаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.

Миний “Single’s Inferno” шоуны үеэр өмссөн зарим хувцас дуураймал байсан гэдэг нь үнэн. Намайг үнэхээр уучлаарай. Та бүхнээс уучлалт хүсэж байна. Зохиогчийн эрхийг үл тоомсорлож, загвар зохион бүтээгчдийг үнэлээгүйдээ дахин хүлцэл өчье.

Өөрөө хувцасны брэнд үүсгэн байгуулах мөрөөдөлтэй хүний хувьд энэ алдаагаа гүн гүнзгий эргэцүүлэх болно. Дуураймал хувцастай хийсэн бүхий л контентоо устгасан байгаа. Надаас болж хохирол амссан брэндүүдээс ч мөн уучлалт хүсэж байна. 

Намайг дэмжсэн фэнүүд, дагагчид, брэндийн төлөөлөгч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Цаашид илүү хариуцлагатай байх болно. Энэ хүртэл уншсанд баярлалаа” гэжээ.  

Нэгэн интернэт хэрэглэгч Ji Ah-гийн өмссөн Chanel брэндийн нэхмэл топ BLACKPINK хамтлгийн Jennie-гийн өмсөж байснаас тэс өөр болохыг дэлгэснээр энэ маргааны эхлэл тавигдсан байна. 

Эх сурвалж: Allkpop

 

#Оддын тухай #Single'sInferno