Rain: Tae Hee-д болзох санал тавихад таван удаа ТАТГАЛЗСАН хариу авсан


Миау | YOLO.MN
2022-01-05

Өмнөд Солонгосын дуучин Rain эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж өөрийн болгосон тухайгаа ярьжээ.

Жүжигчин Lee Hanee саяхан Netflix-ийн “The Hungry and The Hairy” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дуучин Rain-ийг жүжигчин Kim Tae Hee-тэй хэрхэн гэр бүл болсон тухай ярилцсан байна. 

Lee Hanee, Kim Tae Hee нар Сөүлийн их сургуулийн төгсөгчид бөгөөд найзуудын хүрээллээрээ анх танилцсанаасаа хойш хамт ууланд гарч, усанд шумбадаг байсан аж. Учир нь Kim Tae Hee согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй бөгөөд амьдралын идэвхтэй, спортод дуртай нэгэн аж. Мөн Hanee “Тиймээс Rain бол түүний “ideal type” мөнөөсөө мөн. Тэр надад гэрлээд удаагүй байхдаа өөрийгөө сайн хүнтэй суусан гэж хэлж байсан удаатай” хэмээжээ.

Уг нэвтрүүлгийн өөр нэгэн хэсэгт Rain эхнэртэйгээ хэрхэн учирсан тухайгаа ярих бөгөөд:

- “Бид одоогоос арав гаруй жилийн өмнө нэгэн рекламын зураг авалтын үеэр уулзаж байсан юм. Ихэнх зураг авалтын үеэр хувцас солих шаардлага гарахад жүжигчдийн хувцсыг стилист нь сольж өгдөг. Гэхдээ Tae Hee газар нэг хөлөөрөө өвдөглөж суугаад оймсоо өөрөө өмсөж байсан. Тэгээд л би “Яг энэ эмэгтэйг л эхнэрээ болгох юм байна” гэж бодсон.

Гэвч би түүнд болзох санал тавихад нийт таван удаа татгалзсан хариу авч байсан. Магадгүй тэр намайг “бүтэхгүй гар” гэж боддог байсан байх л даа. Тэгээд миний талаар сонссон ам дамжсан яриануудаа надад нэг нэгээр нь ярьж өгсөн. Би харин тэдгээр яриануудын аль нь үнэн, аль нь худал болохыг үнэнчээр хариулсан юм. Тэгсэн маань л Tae Hee-д их гүн сэтгэгдэл үлдээсэн байх” хэмээжээ.

Дуучин Rain, жүжигчин Kim Tae Hee нар 2012 оны есдүгээр сараас болзож, таван жилийн дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын 19-нд хуримаа хийсэн юм. Өдгөө тэд хоёр охинтой, улсдаа үлгэр жишээ болсон хос билээ.

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай #Rain