Л.Номин: Хүүхдүүд монгол бичгээ илүү их сонирхох болсон нь сайшаалтай


Сондор | YOLO.MN
2016-10-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиодог “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн хүрээнд Хүүхдийн Урлан Бүтээх Төв болон Нийслэлийн Боловсролын Газар хамтран багш нарын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлэлээ. Уг үзэсгэлэн Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн хоёр давхрын зааланд байрлаж байгаа ба сонирхсон хүүхэд залууст бүрэн нээлттэй аж.

Тус үзэсгэлэнг сонирхож ирсэн хүүхдүүд олон байлаа. 53-р сургуулийн 10б ангийн сурагч Л.Номин:
Өнөөдөр үзсэн энэхүү үзэсгэлэн надад маш гоё санагдлаа. Монгол бичгийг сүүлийн үед томчууд гэлтгүй хүүхэд багачууд их сонирхож эхэлсэн нь их сайхан санагдаж байна. Би өөрөө бийрний уран бичлэгийн дугуйланд суралцдаг. Үзэсгэлэнд дэлгэгдсэн эдгээр бүтээлүүдийг хараад би өөрөө яг ингэж бичиж үзмээр санагдсан шүү. Магадгүй дараагийн удаад багш нарын бүтээлээс гадна бийрэн болон монгол уран бичлэгээр хичээллэдэг ахлах ангийн хүүхдүүдийн бүтээлийг тавиасай гэж хүсэж байна.


















Сонирхуулахад, өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр нийт таван орны уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно. Мөн энэ Ням гарагт буюу аравдугаар сарын 30-нд Цонжин Болдог цогцолборт үзэсгэлэнгийн нэг хэсгийн нээлт болно.

#lesson #mongolia