200 гаруй мянган хүн “Snowdrop” цувралыг цуцлуулах өргөдөлд гарын үсэг зуржээ


Миау | YOLO.MN
2021-12-20

Ойролцоогоор 200 мянган хүн “Snowdrop” цувралыг түүхийг гуйвуулсан гэсэн үндэслэлээр цуцлуулах өргөдөлд гарын үсэг зурж, Засгийн газартаа гомдол гаргалаа.

Энэ сарын 18-ны өдөр BLACKPINK хамтлагийн Jisoo болон жүжигчин Jun Hae-in-ий гол дүрийг нь бүтээсэн “Snowdrop” цуврал JTBC сувгаар цацагдсан билээ. Өмнө нь буюу уг киноны зураг авалтын үеэр ард иргэд яг ижил шалтгаанаар Засгийн газартаа гомдол гаргаж байсан ч кино багийнхны зүгээс түүхийн тал дээр ямар ч асуудал байхгүй хэмээн тайвшруулж байсан юм.

Тэгвэл киноны эхний ангид гол дүрийн эмэгтэй сургуулийнх нь дотуур байранд амь тэмцэн орж ирэх нэгэн эрэгтэйг ардчиллыг дэмжигч оюутан хэмээн эндүүрч авардаг үзэгдэл гарах бөгөөд залуу угтаа бол тагнуулч байдаг. Ингээд ч зогсохгүй, Үндэсний аюулгүй байдлын төлөвлөлтийн газрын дэд ахлагч гол дүрийн тагнуулч залуугийн араас хөөх үеэр ардчиллыг дэмжигч хөдөлгөөний сүлд болсон түүхэн ач холбогдолтой дуу явж байсан байна. Киноны нэгдүгээр ангийг үзсэн үзэгчид сошиал хуудаснаа “Ийм түүхэн ач холбогдолтой дууг ийм үзэгдэл дээр тоглуулах тохиромжгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан юм. Мөн түүхэндээ маш олон гэм зэмгүй хүмүүсийг тагнуулч хэмээн эндүүрч тарчлааж байсан тул цувралыг цааш үргэлжлүүлэн гаргахгүй байх шийдвэр гаргаж өгөөч гэж хүсчээ. 

Ийнхүү энэ хэрэгтэй холбогдуулан тус киноны хамгийн том ивээн тэтгэгч P&J групп киноны гуравдугаар ангиас эхлэн киног ивээн тэтгэхээ больж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Allkpop

#Кино урлаг #К-Драма #Snowdrop #Jisoo