Шведэд амьдардаг нэгэн эр кивитэй пицца хийснийхээ төлөө заналхийлэлд өртсөн сонирхолтой хэрэг болжээ.
Түүнийг Stellan Johansson гэдэг бөгөөд ахаасаа 10 кг киви бэлгэнд авсан аж. Тэрээр жимсээ дангаар нь идсэн ч уйдсан тул үхрийн мах, загас, тахиа зэрэгтэй холин хоол хийж ч үзсэн гэнэ.
Сүүлд нь “Skottorp Pizzeria” нэртэй пиццаны газар очоод кивитэй пицца хийж өгч болох эсэхийг асуухад тэд их уриалгахан хүлээж авсан байна. Бүр кивитэй пицца гахайн мах, ханборгоцойтой Хавай пиццанаас ч амттай байсан гэнэ шүү.
Ийнхүү үйлчлүүлэгчдэд нь таалагдсан тул “Skottorp Pizzeria” хоолны цэсэндээ кивитэй пиццаг албан ёсоор нэмсэн байна. Үүний хариуд Stellan Итали болон АНУ-гаас амь насанд нь заналхийлсэн нийт 50 гаруй заналхийллийг хүлээж авчээ. Гэхдээ тэдний хажуугаар өөрсдийн хийсэн кивитэй пиццаныхаа зургийг явуулж буй интернэт хэрэглэгчид ч бас байсан аж.
Эх сурвалж: 9GAG
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх