Чамайг өвлийн хүйтэнд ч гялалзуулж чадах 5 ТРЭНД гоёл чимэглэл


Миау | YOLO.MN
2021-12-16

Энэхүү нийтлэлээрээ 2021 оны өвлийн гоёл чимэглэлийн чиг хандлагыг тодорхойлсон таван бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. ГЭРЛИЙН БҮРХҮҮЛ ШИГ ЭЭМЭГ

Энгийн нэг ажил, хичээлийн өдөр ч, Шинэ жил болон бусад баярын үеэр ч зүүхэд тохиромжтой.

2. АЛТЛАГ ГОЁЛУУД

1980-аад оныг санагдуулам алтлаг өнгийн гоёл чимэглэлүүд “Намайг зүүгээч”, “Надаар гоёоч” гээд дуудаж байна гэнэ шүү.

3. CHARM БУЮУ ЧИМЭГЛЭЛ

Гоёл чимэглэлийн донжийг бүр ч тодотгож өгдөг “charm” буюу чимэглэл ер нь хэзээ ч моданаас гарахгүй байхаа.

4. СУВД, СУВД, БАС ДАХИН СУВД

Сувд бол даруухан бөгөөд ганган гэдэг хоёр өөр ойлголтыг нэгтгэж чаддаг цөөн зүйлсийн нэг. 

5. УНЖУУРГАТАЙ ЗҮҮЛТ

Цээж ил гарсан хувцастай гайхалтай зохицох “Lariat” буюу унжуургатай хүзүүний зүүлтийг өмнө нь зүүж үзээгүй бол энэ өвөл туршаад үзээрэй. 

Эх сурвалж: Cosmopolitan

#Хувцас загвар #Трэнд #Jewelry