2PM хамтлагийн Chansung ГЭР БҮЛТЭЙ болсноо мэдэгдлээ


Миау | YOLO.MN
2021-12-15

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 2PM хамтлагийн дуучин Chansung фэнүүддээ зориулан гэр бүлтэй болсон талаараа мэдэгдэл хийлээ.

Тэрээр:

- “Сайн уу? 2PM хамтлагийн Chansung байна. Хүйтэн өвөл аль хэдийнэ иржээ. Би 17 настайдаа дебютээ хийснээс хойш бүтэн 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон үйл явдал болж, олон ч дурсамж бүтээж. Бидэнтэй хамт олон үнэ цэнтэй дурсамж бүтээлцсэн фэнүүд та бүхэндээ баярлалаа. Харин өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө амьдралд гарсан өөрчлөлт болоод нэгэн баяр баясгалантай үйл явдлын тухай хуваалцахаар шийдлээ.

Би сүүлийн хэдэн жилийн турш нэг хүнтэй уулзаж байгаа юм. Сэтгэл санаа, зүрх сэтгэл минь тогтворгүй байх хугацаанд энэ хүн найз минь, хамтрагч минь болж, түшиж өгсөн. Цэргийн албаа амжилттай хаачхаад би түүнтэй гэрлэхээр төлөвлөсөн байсан юм. Гэтэл нэгэн аз жаргалтай үйл явдал төсөөлж байснаас минь эрт хүрээд ирлээ.

Бид ирэх жилийн эхээр хуримын ёслолоо хийхээр төлөвлөж байсан. Хэдийгээр тэр минь жирэмсний эхэн үедээ байгаа ч би та бүхэнд энэ мэдээг юу юунаас өмнө мэдэгдэхийг хүслээ. Мөн 15 жилийн турш хамт байсан JYP агентлагтай байгуулсан гэрээ маань ирэх нэгдүгээр сард дуусгавар болж байгаа. Шинэ гэр бүлтэйгээ эхлүүлж буй шинэхэн амьдралынхаа төлөө би энэ гэрээнийхээ хугацааг сунгахгүйгээр дуусгавар болгохоор шийдсэн. 

Ийм гэнэтийн мэдээгээр та бүхнийг гайхшруулсан болов уу гэж санаа зовж байна. Гэхдээ 2PM хамтлагийн хамгийн залуу гишүүн, жүжигчин Hwang Chansung-ийн хувиар үргэлж өөрийнхөө сайн сайхан талыг харуулахын тулд хичээх болно оо. Баярлалаа” гэжээ. 

Эх сурвалж: Allkpop

 

#Оддын тухай #Кпоп #2PM