Olivia Rodrigo оны ОНЦЛОХ уран бүтээлчээр тодорлоо


Миау | YOLO.MN
2021-12-15

Америкийн “Time” сэтгүүл 2021 оны онцлох уран бүтээлчээр дуучин Olivia Rodrigo-г тодрууллаа.

“Disney” кино компанийн жүжигчин гэдгээрээ танигдсан тэрээр энэ оны нэгдүгээр сарын 8-нд “Drivers License” дуугаа гаргаснаар түүний энэ амжилтын эхлэл тавигдсан гэж хэлж болох юм. Үүнээс ердөө хоёрхон долоо хоногийн дараа гэхэд дебют уран бүтээлээрээ “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн хамгийн залуу уран бүтээлчээр нэрлэгдсэн билээ.

Olivia үргэлжлүүлэн “Deja Vu”, “Good 4 U” тэргүүтэй хит уран бүтээлүүдийг багтаасан “Sour” цомгоо олон нийтийн хүртээл болгосон бөгөөд үр дүнд нь хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Грэммийн долоон төрөлд нэр дэвшиж чаджээ. Мөн хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify платформд дуу болон цомог нь хамгийн олон удаа тоглогдсон уран бүтээлчээр тодорсон нь түүнийг хэр амжилттай явааг хангалттай хэмжээнд харуулна. 

Тэрээр ирэх онд 41 хотоор аялан тоглолт хийхээр зэхэж байгаа юм.

Эх сурвалж: Time

 

#Дуу хөгжим #Olivia Rodrigo #Time