Азийн хүүхдийн наадмыг спортын 19 төрлөөр ирэх онд зохионо


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-12-01

Азийн хүүхдийн 7-р наадам 2022 оны долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ны хооронд ОХУ-ын Владисвосток хотод болно.

Уг наадамд оролцох улс орнуудын багийн ахлагч нарын сургалт Владивостокт болж, наадмын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өгчээ.

Азийн хүүхдийн наадмын тэмцээн уралдааныг Владивосток, Артём хотуудад байрлах спортын 10 байгууламжид явуулахаар төлөвлөжээ. Наадам зохион байгуулахад шаардлагатай бүх дэд бүтэц байгаа аж.

Наадам:

  1. самбо бөх,
  2. кураш бөх
  3. хапсагай бөх,
  4. мас бөх,
  5. 3х3 сагсан бөмбөг,
  6. бокс,
  7. гимнастик,
  8. хөнгөн атлетик,
  9. байт харваа,
  10. буудлага,
  11. элсний волейбол,
  12. жүдо,
  13. таеквондо,
  14. футзал,
  15. усанд сэлэлт,
  16. ширээний теннис гэсэн үндсэн төрлүүдээс гадна зохион байгуулагчдын санал болгосон бадминтон болон бүжгийн спортын төрлөөр болно.

Азийн хүүхдийн наадамд 13-16 насны хүүхдүүд оролцох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс байр, хоол, нийтийн тээврийг бүрэн даахаа илэрхийлээд байна. Тиймээс тамирчид, албаны хүмүүс зөвхөн замын зардлаа л гаргах юм.

Анхдугаар наадамд Монголоос 44 тамирчны бүрэлдэхүүнтэй баг очиж, зургаан алт, долоон мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль авч байв. Улмаар 2000 онд 29, 2008 онд 30 медаль гэх зэргээр наадам бүрт өндөр амжилттай оролцож ирсэн.

Энэ удаагийн наадамд манайхан спортын хэдэн төрөлд хэдэн тамирчинтай оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Оролцогчдын бүртгэл 2022 оны нэгдүгээр сард эхэлнэ Монголын Үндэсний Олимпын хорооноос мэдээллээ.

#Спорт #Ази