ФОТО: Энэ өвлийн эмэгтэй үс засалтын чиг хандлага


Миау | YOLO.MN
2021-11-29

Арваннэгдүгээр сарын сүүлийн хагаст цас орж, өвлийн уур амьсгалыг хүлээж байсан бидэнд гэнэтийн бэлэг болсон билээ. Ийнхүү дараах нийтлэлээр олон давхар ноосон цамц, баярын саа чимэглэлтэй төгс зохицох үсний засалтуудыг танилцуулж байна.

1. Чёлк бол сэрүүний улиралд төгс зохицох загвар билээ. Зуны халуунд чёлктой байхад бухимдал өөрийн эрхгүй төрдөг ч намар, өвлийн хувьд бараг л хүйтэн салхинаас хамгаалж байна уу гэлтэй. Бас нэгэн давуу тал нь шинэхэн үсний засалт чинь таалагдахгүй бол beanie малгай өмсөөд явчхаж болох юм. Угаасаа л гадна доторгүй даарч байна шүү дээ, бид чинь.

2. 1990-ээд оны мэт үсний даруулга болон чёлк. Даруулга нь гацуурын сүлд шиг гялалзсан, өргөн, аль эсвэл тод өнгийн байвал илүү загварлаг харагдана. Учир нь хүн бүр ийм сонголтыг хийдэггүй шүү дээ.

3. Шингэн үстэй охидод одоо харуулах гэж буй үс засалт төгс зохино. Энгийн чёлктой, үл ялиг шаталсан засалттай үсээ багахан буржийлгаад ваксан шүршигчээр шүршээрэй. Үсээ гоё болгох гэж нэг их хичээгээгүй юм шиг мөртлөө маш загварлаг харагдуулдаг засалт юм шүү.

4. Сүүлийн 2-3 жилийг 1990-ээд оны трэндүүд эзэлсэн билээ. Гэсэн ч энэ шаталсан засалт моданаас хэзээ ч гарахгүй байх аа.

5. Хэрвээ чи шаргал үстэй бол үснийхээ угийг үл ялиг бараан өнгөөр будаад үзээрэй. Үсээ ингэж будсаны дараах үсний ургалт гайхалтай харагдахаас гадна хавар өөр нэгэн шинэ засалтыг туршиж үзэхэд чинь тусална гэж амлая.

6. Үсээ задгай тавих тийм ч дуртай биш бол анхаарлаа хандуулаарай. Яг чамд тохирох нэгэн засалтыг санал болгож байна. Урд хэсгийн үснээсээ багахан хэсгийг аваад, үлдсэн хэсгийг нь ороон боогоорой. Үүний дараа үсээ хоёр хуваахгүйгээр цөмийг нь нэг тийш нь самнаад үсний халуун индүүгээр багахан ороож өгөхөд л болно.

Эх сурвалж: Cosmopolitan

#Гоо сайхан #Загвар #Үс засалт #Өвөл