Дэлхий дахины сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд Нийслэлийн 33 болон Нэгдүгээр дунд сургуулийн баг хэсэгтээ тэргүүлж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
АНЭУ-ын Дубайд "Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь" уриатай зохион байгуулж буй дэлхийн ЭКСПО-гийн үеэр Испани Улсын павильонд Дэлхий дахины сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний финалын шатанд дэлхийн 296 ЕБС-ийн шатрын багуудаас шалгарсан 12 шилдэг баг өрсөлдлөө. В хэсэгт Монгол Улсаас Улсын тэргүүний 1, 33-р дунд сургуулийн шатрын багууд эхний хоёр байр эзэллээ.
Тэмцээний хоёр дахь өдөр 33 дугаар сургуулийн шатрын баг В хэсгийн 5-р өрөгт нутаг нэгт Нэгдүгээр сургуулийн багийг 3:2 онооны харьцаатай, 6-р өрөгт Унгар Улсын “Csanyi Alapitvany Gyermekekert“ багийг 3:2 онооны харьцаатай тус тус буулгаж авснаар хасагдах шатны шөвгийн дөрөвт шалгарлаа.
Өнөөдөр А, В хэсэг тус бүрдээ эхний хоёр байрт шалгарсан багууд хоорондоо зөрж, шилдэг 2-т үлдэх тоглолт явагдах бол маргааш тунаж үлдсэн хоёр багийн халз тоглолтоор тэмцээний аваргууд тодрох юм.
Нийслэлийн 1 дүгээр сургуулийн баг Энэтхэгийн багтай, 33 дугаар сургуулийн баг Перу улсын багтай тоглож байна гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх