- Монгол Улсын иргэн - 2022 оны 6-р сард арван хоёр жилийн сургуулиа төгсөх /жич 1, 2 дугаар курсын оюутнууд байж болно/ - IBT TOEFL-ийн 80 эсвэл IELTS-ийн 6,5 оноотой байх хэрвээ оноогүй бол 1 дүгээр сарын 3-наас өмнө онлайн өргөдлийн маягт бөглөж Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд үнэ төлбөргүй орох урилга аваарай.
Жич: Тус сургуулийг сонирхсон хэн бүхэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд ямар нэгэн бүртгэлийн хураамж төлөхгүй ба сургуульдаа тэнцсэн тохиолдолд ч тус төвд зуучлалын хөлс төлөхгүй болно.
Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны гуравдугаар сарын 1
Болгар дахь Америкийн Их Сургуулийн тухай
Болгар дахь Америкийн Их Сургууль нь амьдрал өөрчлөх боловсролыг олгож, өсөн дээшлэх, оргилд хүрэх хязгааргүй боломжуудын хаалгыг нээнэ.
Таны эргэн тойронд таныг анхаарсан, олон ястан үндэстэнээс бүрдсэн орчинд таныг өөрөөрөө байхыг дэмжин урамшуулдаг орчинд байна гээд та өөрийгөө төсөөл дөө. Салбартаа тэргүүлэх багш нар чамайг дэмжиж, чиглүүлнэ гээд өөрийгөө төсөөл дөө. Насан туршийн найз нөхдөө олно гээд төсөөл дөө.
Жинхэнэ би хэн бэ гэдгээ нээ – урам зориг түгээсэн өөрчлөлтийг бүтээгч, чөлөөт сэтгэгч, айдасгүй хайгуулч, зоригтой манлайлагч, бүтээлч алсыг харагч, интрепнерь эсвэл өөр хэн байхыг хүсч байна гэдгээ өөрийгөө нээ. Зүгээр л төсөөлөөд үз дээ!
Та өөрийгөө Болгар дахь Америкийн Их Сургуульд суралцаж гээд төсөөл дөө.
- Америк болон Европын магадлан итгэмжлэлтэй диплом
Олон сонголт бүхий академик хөтөлбөрүүд
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн салбартаа тэргүүлэх багш профессорууд
Багш оюутны хамтын ажиллагаа
Технологийн таатай орчин
Уян хатан бөгөөд өөрийнхөө хөтөлбөрөө зохиох боломж
Төлөвлөгөөгүй зүйлс тохиодолдоход зайнаас онлайнаар сурах боломж
Тэтгэлэг болон сургалтын зардлаа санхүүжүүлэх олон арга боломжууд
Дэлхийн 300+ их дээд сургуулиудын сонгож оюутан солилцоогоор суралцах боломж
[БЛАГОЕВГРАД& БОЛГАР] – ыг төсөөл
Явган аялалын олон замууд, дархан цаазтай түүхэн дурсгалт газрууд, халуун рашаан сувилал, эко аялал жуулчлал, адал явдалт спортоор хичээллэх боломжуудаараа Болгар бол Европын хамгийн сэтгэл хөдөлгөм, зочломтгой, амьдралын өртөг бага газруудын нэг юм.
Благоевград бол нийслэл Софи хотоос нэг цагийн зайтай, эрч хүчтэй их дээд сургуулийн жижиг хотхон болсон хот юм. Энд та олон километр үргэжилэх навчит цэцэрлэгт хүрээлэн, кино театр, театр, шөнийн цэнгээний газрууд, олон тооны ресторан, кафегаар дүүрэн. Болгарын хамгийн гайхалтай байгалийн үзэсгэлэнт газрууд руу Благоевргад хотоос машинаар явахад ердөө нэг цагийн зайтай.
[Идэвхтэй хотхон]-ыг төсөөл
Та AUBG-д элссэнээр 40 гаруй орны оюутнуудтай хамт мөр зэрэгцэн суралцаж, байр, хоол, эрүүл мэнд, мэргэжил сонголтын зөвлөгөө, аюулгүй байдал зэрэг төрөл бүрийн зөвлөх үйлчилгээг саадгүй авна. Бүс нутгийн түвшинд хамгийн шилдэг, хамгийн тохилог хотхонд маань тухлаарай.
Хамгийн сүүлийн үеийн кампус нь шаргуу суралцах талбар төдийгүй хичээлээс гадуурх оюутнуудын янз бүрийн үйл ажиллагаа байдгаас : нээлттэй хэлэлцүүлэг, хурлууд, оюутны засгийн газрын уулзалт, урлаг, театр, спорт, буяны аян зэрэг олон арга хэмжээнд оролцох боломжтой. Ижил бодолтой оюутнуудтай нэгдэж, олон арван клуб, үйл ажиллагаа, арга хэмжээнүүдээс өөрийн сонирхол, авъяас чадварт тохирохыг сонгоорой.
[Росица Заимова]
AUBG -д таны амьдралд үүрд үлдэх хүмүүстэй уулздаг. Хүмүүсийн ижил төстэй сэтгэлгээ, их сургуулийн онцгой уур амьсгал нь насан туршийн харилцааг бий болгодог. AUBG намайг сониуч нэгэн болгож, боломжийн араас хөөцөлдөх зоригийг өгсөн.
[Маргааш]-ийг төсөөл
Өнөөдрийн бидний амжилтын түүх бол төгсөгчид маань билээ. Та ч гэсэн тэдний нэг болж чадна.
AUBG-ийн төгсөгчдийн холбоо нь их сургууль, одоо суралцаж буй оюутнууд, төгсөгчдийг дэмжих дэлхийн сүлжээг бий болгодог.
Төгсөгчид дараах газар ажиллаж байна.
Төгсөгчид дараах их сургуулиудад суралцаж байна.
Төгсөгчдийн ажил эрхлэлт 99.8 хувь,
Бизнес эрхлэгч болон хамтрагч 11 хувь,
Төгсөгчдийн сэтгэл ханамж 7-оос 6.4.
ЛИБЕРАЛ АРТ БОЛОВСРОЛЫГ ТӨСӨӨЛ
Нэмэлт төлбөр төлөхгүйгээр 2 мэргэжилээр зэрэг суралцаж болно.
ҮНДСЭН МЭРГЭЖИЛ |
ДАГАЛДАХ МЭРГЭЖИЛ |
---|---|
БИЗНЕСИЙН УДИРДЛАГА КОМПЮТЕРИЙН УХААН ЭДИЙН ЗАСАГ ЕВРОП СУДЛАЛ ТҮҮХ БА ИРГЭНШИЛ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА УРАН ЗОХИОЛ МАТЕМАТИК УЛС ТӨР ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ФИЗИК СЭТГЭЛ СУДЛАЛ ӨӨРИЙН БОЛОВСРУУЛСАН МЭРГЭЖИЛ |
АНТРОПОЛОГИ КОМПЮТЕРИЙН УХААН ЭДИЙН ЗАСАГ ЭНТРЕПИНЕРШИП ЕВРОП СУДЛАЛ КИНО СУДЛАЛ УРАН ЗУРАГ ТҮҮХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ МАРКЕТИНГИЙН ЦОГЦ ХАРИЛЦАА СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА УРАН ЗОХИОЛ МАТЕМАТИК ГАДААД ХЭЛ СОЁЛ ФИЛОСОФ БА ШАШИН ФИЗИК УЛС ТӨР ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА СЭТГЭЛ СУДЛАЛ ТӨРИЙН БОДЛОГО ЗҮҮН ӨМНӨД ЕВРОП СУДЛАЛ |
Утас: 319016, 89066941 Факс: 326941
Э-шуудан: odonchimeg@earcmn.org
Website: www.earcmn.org; www.aubg.edu;
https://www.facebook.com/EARCMongolia; www.facebook.com/AUBGcurious
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх