“Бид хоёр тийш болсон ч САЙН НАЙЗУУД хэвээр үлдэх болно”


Миау | YOLO.MN
2021-11-18

Дуучин Camila Cabello, Shawn Mendes нар хоёр гаруй жилийн хугацаанд үерхсэний эцэст хоёр тийш болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэд өөрсдийн Инстаграм хаягуудаар дараах мэдэгдлийг хийжээ: 

- “Залуусаа, бид хайр дурлалын харилцаагаа эцэс болгохоор шийдлээ. Гэсэн хэдий ч нэг нэгнээ хүн гэдэг утгаар нь хайрлах хайр минь юунаас ч хүчтэй билээ. Анх бидний харилцаа сайн найзын хувиар эхэлсэн бол одоо ч мөн сайн найзын хувиар үргэлжлэх гэж байна. Биднийг өдийгөөс төдий хүртэл дэмжиж ирсэн та бүхэндээ талархаж байна” гэжээ. 

Тэд 2014 онд аялан тоглолтын үеэр танилцаж, 2019 онд “Senorita” хэмээх хамтын уран бүтээлээ гаргаж байв. Тэд уг уран бүтээлээрээ Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг хамтрал” шагналыг хүртэж байсан билээ. 

Эх сурвалж: Billboard

 

#Дуу хөгжим #Мэдээ #Camila Cabello