Чиний Instagram-аар дагадаг алдартан, олны танил хүмүүс зурган дээрээ өндөр харагддаг ч бодит амьдрал дээр төсөөлснөөс тэс өөр, намхан байсан тохиолдол бий юу? Тийм бол үүний шалтгаан нь тэд зургаа яаж даруулах учраа аль хэдийнэ олсонтой холбоотой юм шүү.
Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ зурган дээр байгаагаасаа өндөр гарах тухай мэргэжлийн гэрэл зурагчдын өгсөн зөвлөгөөг танилцуулж байна.
1. “ДЭЭРЭЭС БИШ ДООРООС”
Хүн бүр энэ аргыг мэднэ гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь камер дээш чиглэлээр, зурагчин доош байрлалаар зургаа дарах хэрэгтэй. Энэхүү арга нь чамайг өндөр, цэгцтэй харагдахад тусална.
2. “НЭГ ХӨЛӨӨ УРАГШ НЬ”
Хөлийн байрлал маш чухал. Дээрх аргаар зургаа авахдаа нэг хөлөө үл ялиг урагш тавьснаар хөл чинь урт харагдах юм. Мэдээж хөл урт байвал чи өндөр харагдана гэсэн үг шүү дээ.
3. “ХӨДӨЛГӨӨНТ МӨЧ”
Алхаж явахдаа зургаа даруулахыг санал болгож байна. Мөн л өмнөх аргатай ижилхэн, урт хөлтэй гарснаар өндөр харагдах боломжтой. Нэг зүйлийг сануулахад бага зэрэг том хэмжээтэй алхаарай.
4. “СУУГААРАЙ”
Олон хүнтэй хамт зургаа даруулахдаа суух нь хамгийн тохиромжтой. Өндөр хүмүүсийн дунд ялгарч харагдаж байснаас тухтай байрлал олоод суучихсан нь дээр шүү дээ.
5. “ГОЛ НЬ ПОЗ”
Чиний хэр өндөр, намхан байхаас үл хамааран ямар биеийн байрлал, позтой байх вэ гэдэг нь илүү чухал. Өндөр харагдахад чинь туслах нэг байрлалыг санал болгоё. Эрүүгээ бага зэрэг дээш болгоод хүзүүгээ урт харагдуулах хэрэгтэй. Үүнийг нэг, хоёрдугаар аргатай хамт туршиж үзвэл илүү өндөр гардаг.
Эх сурвалж: Cosmopolitan
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх