Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 172-р тоот тогтоолоор батлагдсан “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журaм”-ын талаар мэдээллийг хүргэж байна.
“Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журaм”-аар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1-д заасан хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд тавигдах болзол шалгуур, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулахаас гадна, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах тэмцээн уралдааны жагсаалтыг хавсралтаар баталж, түүнд оролцон амжилт гаргасан хүүхдэд олгох мөнгөн шагналын хэмжээ, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, олимпиад, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэгийг зохицуулж байгаа юм.
Тус журам батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа билээ.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-тай дараах линкээр орж дэлгэрэнгүй танилцана уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх