Монгол хүн жилд 700 кг хог хаядаг гэсэн тоо бий. Харин чи энэ их хог хаачдаг болохыг мэдэх үү?
Товчхондоо хог хаягдал эргээд чиний бие рүү хор дагуулан ирдэг. Жишээ нь хүнсний хаягдлууд ялзарч, муудан үнэр гаргаж эхэлдэг бөгөөд тэр нь бидний амьсгалж буй агаарт шингэж, чи бид амьсгална. Батарей хөрсөнд шингэж, хорт бодис ялгаруулаад ундны усыг бохирдуулдаг.
Тэгвэл чи юу хийж чадах вэ?
1. ХОГОО АНГИЛАХ
Дөрвөн ширхэг хайрцаг бэлдээд шил, лааз, цаас, батарей гэсэн үгс наагаарай. Үүнээс цааш хаягдлаа нэр бүхий хайрцагт хийх л үлдлээ. Цуглуулсан лааз, шилийг хоёр дахь түүхий эд авдаг газарт аваачиж өгөх эсвэл танай гэрийн ойролцоо байх тусгай шошготой хогийн саванд хийхэд л хангалттай. Харин батарейг цуглуулж байгаад хаягдал батарей авдаг дэлгүүрүүдэд өгөөрэй. Мөн эмийн хаягдлаа тусгай эмийн сангуудад аваачиж өгөөрэй.
2. НЭГ УДААГИЙН ЗҮЙЛСЭЭС ТАТГАЛЗАХ
Бид дэлгүүрээс хуванцар савтай ус, нэг удаагийн аягатай кофе, гялгар уут гэх мэт зүйлс авдаг даа? Тэрийгээ яг одооноос өөрчилж, өөрийн гэсэн аягатай, даавуун ууттай болоорой.
3. БУСДЫГАА УРИАЛАХ
ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААР ӨӨРӨӨ МЭДЭЖ АВСАН БОЛОН СУРСАН ДАДЛАА БУСДАДАА ЗААЖ, БУСДЫГАА УРИАЛААРАЙ.
Энэ видеог Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Youth Sustainability Corps (YSC) буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд бэлтгэлээ. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоосоор хандаарай.
Вебсайт: https://youthcorps.mn/
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ysc.mongolia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх