Kendrick Lamar-ын шинэ цомог болох “GNX”-ээс онцлох 6 зүйл


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-11-27

Kendrick Lamar 11-р сарын 22-нд GNX цомгоо гаргажээ. Тус цомогт 12 шинэ дуу багтсан байна. Энэ цомог нь ямар ч урьдчилан зарлагдаагүй байсан ба Drake-тэй хийсэн маргаанаас  хэдхэн сарын дараа гарсан юм. Тэгвэл энэхүү цомгоос онцлох зургаан зүйлийг хүргэе.

Цомгийн нэрийг "GNX" гэж нэрлэх болсон шалтгаан

Эхлээд автомашины түүх рүү оръё. 1987 онд Kendrick Lamar төрсөн. Мөн тус онд “Buick” компани Grand National GNX машиныг гаргасан. Энэ машин 0-60MPH хүртэл 5 секундын дотор хурд авах чадвартай байсан ба цөөн тоогоор үйлдвэрлэгдэж байжээ. Гарсан даруйдаа энэ машин хурдтай, ховор, үнэтэй гэдгээрээ алдартай болж байсан.

Шинэ цомгийн зураг дээр  Kendrick нь GNX машинтай хамт зогсож байгаа нь өөрийгөө болон машин хоорондын төстэй байдлыг харуулахыг зорьсон бололтой. GNX нь түүхэнд үлдсэн, хүчирхэг, цөөн хувилбар байсан бол Kendrick ч мөн өөрийн уран бүтээлээрээ ховор, өвөрмөц байхыг эрмэлзэж, хөгжмийн салбарт амжилттай замналтай байхыг илэрхийлэхийг зорьжээ.

"Heart" цуврал дууг үргэлжлүүлсэн

GNX цомогт багтсан анхаарал татахуйц дуунуудын нэг бол "Heart Pt 6". Энэ дуу нь түүний "The Heart" цомгийн хамгийн сүүлийн дуу юм. Хэрэв та мэдэхгүй бол "The Heart" цуврал дуу нь Kendrick-ийн гаргасан тусдаа цуврал дуунууд бөгөөд ихэвчлэн том цомог гаргахаас өмнө танилцуулагддаг байсан. Сонирхолтой нь  Drake энэ жил "The Heart Part 6" нэртэй өөрийн дууг гаргасан. Гэвч Kendrick "Heart Pt 6" дуундаа өөрийн эрх мэдлийг харуулж “Top Dawg Entertainment” болон “Black Hippy” багийнхаа Schoolboy Q, Jay Rock, Ab-Soul нарын талаар илэн далангүй дурджээ. Энэ нь түүний уран бүтээлийн өвөө хадгалахын чухал байдлыг харуулж байна.

GNX Цомгийн Зочин Уран Бүтээлчид

Цомогт хэд хэдэн алдартай зочин уран бүтээлчид орсон. Тэдний хамтралууд хоорондоо их зохицсон байна хэмээн сонсогчид үзэж байна. Энэхүү цомогт хамтарсан зочин уран бүтээлчдийн талаар товч танилцуулвал:

  • Dody 6 нь "Hey now" дуунд дахилтан дээр орж ирэв. Dody 6-ийн стиль нь энэ дууны час хийсэн үгсийг сайн илэрхийлэн гаргажээ.
  • AzChike нь "Peekaboo" дуунд санаа үлдээсэн нэг хэсгийг дуулсан. Түүний барууны рэп стиль нь Kendrick-ийн уран бүтээлд сайн зохицсон.
  • Wallie the Sensei нь "dodger blue" дуу дээр оролцов. Түүний оролцоо нь дууны өнгийг өргөжүүлж, өөрийн өвөрмөц хоолойгоор эрч хүчтэй болгож чаджээ.
  • Мөн бусад дуунд Hitta J3, Peysoh, болон Young Threat нар оролцсон. Эдгээр рэпчид өөр өөрийн өнгө төрхөө илэрхийлэн цомгийг чимжээ.

Super Bowl дахь тоглолтын тухай маргаан

GNX цомгийн эхний дуу "Wacced out murals" дээр Kendrick 2025 оны Super Bowl(хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн)-ний тоглолтонд оролцох тухай дурджээ. Учир нь зарим хүмүүсийн үзэж байгаагаар энэ тоглолтонд орох ёстой хүн нь реппер  Lil Wayne гэж шуурцгааж байсан. Гэвч Kendrick өөртөө итгэлтэйгээр энэ сэдвийг доорх дууны үгээр илэрхийлсэн байна.

 "I held my Rollie chain proud. Irony, I think my hard work let Lil Wayne down. Got the Super Bowl and Nas the only one congratulate me, all these niggas agitated, I’m just glad it’s on they faces." Энэ дууны ишлэл нь Кендрикийн ямар ч гадна дотоодын маргааны эсэргүүцэлтэй байсан ч өөртөө итгэлтэй байхаа илэрхийлж байна гэж үзэж байна.

Продюсер Jack Antonoff- тай хамтран ажиллав

Kendrick цомог дээрээ хэдхэн продюсертой хамтран ажилласан. Олон трек нь түүний удаан хугацааны хамтрагч Sounwave-ийн продюсерласан бүтээлүүд байсан. Харин бараг бүх дууны продюсерын нэрс дээр Jack Antonoff-ыг оруулсан байна. Энэхүү алдартай продюсер нь Taylor Swift, Lana Del Rey, Lorde зэрэг поп одуудтай хамтран ажиллаж байсан ч реп хөгжимд тэрбээр төдийлөн нэр хүндтэй байгаагүй. Гэвч Kendrick-ийн цомог дээр ажиллах нь түүний реп хөгжимд оруулж буй хувь нэмрийг өндөрт гаргах эхлэл болжээ.

Цомогт Tupac-ын алдартай дууны шинэчилсэн хувилбар багтсан

"Reincarnated" дуу нь Tupac-ын 1996 оны "Made Niggaz" дуунд дээжлэгдсэн байна. Drake-тэй хийх маргаан эхэлсэн нь түүний AI технологи ашиглан Tupac-ын дуу хоолойгоор сөрөг трек хийсэн явдал байсан. Tupa-гын гэр бүл үүнийг эсэргүүцэн хууль зүйн арга хэмжээ авахыг анхааруулсан. Харин Kendrick түүнд хүндэтгэл үзүүлж, түүний нэр хүндийг сэргээн сайн дуу хийн хариулсан байна.

Эх сурвалж: thefader

#Kendrick Lamar #GNX